Ярилцлага

Э.Очирхуяг: Төрийн ордонд орсон хойноо Гавьяат цол хүртэх гэж буйгаа мэдсэн

Нийслэл хотын 380 жилийн ойн өдөр хэний ч өмнө хэлэх үг, хийсэн гавьяатай эрхмүүд Гавьяат цолоор энгэрээ мялаалаа, шагнал эзнээ оллоо гээд олон хүн ам сайтай байгаа. Тэдний нэг нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын автобусны жолооч  Эрдэнэхүүгийн Очирхуяг. Нийтийн тээврийн салбарт завсаргүй 32 дахь жилдээ ажиллаж буй тэрбээр салбараасаа мэндэлсэн Монгол Улсын анхны гавьяат болсон юм. Хэдхэн хоногийн өмнө үйлчилгээний гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаасан түүнтэй ярилцлаа.

ТӨРИЙН ОРДОНД ОРСНЫХОО ДАРАА Л ГАВЬЯАТ БОЛСНОО МЭДСЭН

-Юуны өмнө нийтийн тээврийн салбараас төрсөн үйлчилгээний анхны гавьяат ажилтан болсонд  тань баяр хүргэе. Төрийн ордонд очихдоо л Гавьяат цол хүртэх болсноо мэдсэн гэж дуулсан, үнэн үү?

-Үнээн. Өмнөх өдөр нь манай нэгдүгээр баазын ээлжийн инженер Б.Батбаяр надтай утсаар холбогдон, шагнал авах болсон талаар хэлсэн юм. Үнэнийг хэлэхэд тухайн үед Гавьяат цол хүртэх болсноо мэдээгүй. Өөр шагнал авах юм болов уу гэж бодоод л өнгөрөв. Төрийн ордонд орсныхоо дараа л Гавьяат цол хүртэх гэж байгаагаа мэдсэн. Ёстой шоконд ордог юм билээ. Ерөнхийлөгчөөсөө Гавьяат цолоо гардаж аваад зогсож байхад сэтгэл их хөдөллөө.

-Өөр шагнал авна гээд Төрийн ордонд орсон та Гавьяат болоод гараад ирэхэд нь гэр бүлийнхэн, ажлын хамт олон нь ёстой шоконд орсон байх.

-(Инээв). Тэгсээн. Би тэгж шоконд орсон юм чинь манайхан аргагүй ээ. Гавьяат цолоор шагнуулаад Төрийн ордноос гарч ирэхэд манай ажлын хамт олон, хамаатан садан, хүүхдүүд минь “Алтан шар зам” дууг дуулаад угтахад огшоод л явчихсан. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг тэр байлаа. Би ёстой хэзээ ч мартахгүй. Дараа нь бааз дээрээ ирэхэд Нэгтгэлийн удирдлагууд, хамт олны минь төлөөлөл угтаж аваад баяр хүргэхэд нь сэтгэл их хөдөлсөн. Үнэхээр сайхан хамт олны дунд ажиллаж, хөдөлмөрлөж яваагийн үр өгөөж их бий. Би тэднийхээ дэмээр л өнөөгийн амжилтад хүрсэн юм шүү дээ. Ажлын хамт олондоо их баярлаж явдаг.

БАГАДАА ААВТАЙГАА ХАМТ ТЭЭВЭРТ ЯВДАГ БАЙЛАА

-Таны аав насаараа тээврийн жолоочоор ажилласан юм билээ. Энэ нь таныг техникт дуртай, дүйтэй, жолооч болоход хэр их нөлөөлөв?

-Маш их. Би Улаанбаатар хотод 1966 онд төрсөн. Аавыг минь Н.Эрдэнэхүү гэдэг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул. Насаараа Барилгын гуравдугаар баазад тээврийн жолоочоор ажилласан. Би зургадугаар анги төгссөнөөсөө хойш зуны амралтаар аавтай хамт үргэлж хөдөө явна. Аавынхаа гарыг нь амраагаад автомашиныг нь барина. Тэр бүхэн техникт дүйтэй, жолооч болоход их нөлөөлсөн. Би 1984 онд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийг төгссөн. Тэр жилээ 107 дугаар ангид албанд явж жолоочийн мэргэжил эзэмшсэн. 1985 онд Батлан хамгаалахын Ардын армийн 089-р ангид жолооч, байлдагчаар алба хаасан даа.

МИНИЙ АМЬДРАЛ ТЭЭВРИЙН САЛБАРТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

-Тэгэхээр цэргийн алба хаахдаа ч тээврийн салбартай амьдралаа холбосон юм байна.

-Тэгсэн. Үүндээ их баярладаг. Ерөөс миний амьдрал тээврийн салбартай салшгүй холбоотой.

-Цэргээс халагдсаныхаа дараа шууд “Автобус-1” баазад ажилд орсон юм уу?

-Тэгсэн, 1987 онд. Түүнээс хойш нийтийн тээврийн салбарт автобусны жолоочоор ажиллаж байна. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм. Нэг мэдэх нь ээ 32 жил болчихож. Намайг олон сайхан багш өдий зэрэгт хүргэсэн. Анхны багшийг минь н.Цэрэн-Очир гэдэг. Нийтийн тээврийн салбарт олон жил ажилласан мундаг хүн бий. Санж, Сүхбаатар, Мандир багшаасаа их зүйл сурсан. Дээхнэ үед ямар ч юмыг их нарийн заадаг байж. Зүгээр нэг автобус бариулж сургах бус эд анги, сэлбэгийг нэг бүрчлэн солиулна. Хоёр бугуйнаасаа урагш нуль тостой хүн л явдаг байлаа. Одоо цаг сайхан болсоон, засварын газартай. Бүх ажил механикжаад их амар болсон. Байгууллагаас ажилчдаа нормын хувцсаар ханган, ажлын орчин нөхцөл ч эрс сайжирсан. Өглөө ажилдаа гарахад бичиг баримт, техникийн бүрэн бүтэн байдлыг хянадаг, шалгадаг, жолооч нар эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг болсон гээд дэвшилттэй зүйл их бий.

-Өнгөрсөн хугацаанд ер нь өөр ажил хийсэн үү?

-Үгүй ээ. Яг энэ бааздаа тууштай, завсаргүй 32 жил ажиллаж байна. Би цаг ягштал барьдаг, ажил таслах үнэн голоосоо дургүй.

ОЛОН АВТОБУС БААЗААС ХӨДЛӨН, ШУГАМАНД ГАРЧ БУЙГ ХАРАХ ДУРТАЙ

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Нийтийн тээврийн жолоочоор ажиллахын сайхан нь юу вэ?

-Өө, олоон. Хүн ажлыг голохоос ажил хүнийг голдоггүй гэдэг үг яг үнэн. Сэтгэл гаргаад, тууштай хөдөлмөрлөж л чадвал мэргэжил бүхэн сайхан. Өглөө 06.00 цагт бидний ажил эхэлдэг. Өглөө олон автобус баазаас хөдлөн, ажилдаа гарч буйг харах дуртай. Ажилдаа яарсан олон хүнийг зорьсон газарт нь шуурхай, осол авааргүй хүргэж өгөх нь бидний үүрэг. Нийтийн тээврийн жолооч хариуцлага их өндөртэй ажил. Ур чадавртай, анхаарал болгоомжтой ажиллах чухал. Бидний нуруун дээр олон хүний амь, амьдрал явдаг. Өчүүхэн болгоомж алдаж, анхаарал сарнихад л хүний амь эрсдэх, бэртэх, осол гаргах эрсдэлтэй. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцон, дүрмээ ягштал баримтлах хэрэгтэй.

-Нийслэлчүүд биднийг хамгийн их бухимдуулдаг зүйлсийн нэг нь замын түгжрэл. Өдөр бүр ийм их стресс дунд ажиллах амаргүй нь мэдээж. Та хэр бухимддаг вэ?

-Бухимдах юм гаралгүй яах вэ. Нийтийн тээврээр янз бүрийн ааштай хүн үйлчлүүлнэ. Автобуснаас баярласнаа илэрхийлээд буух нэгэн байхад удаан явлаа гээд уурлах нь ч бий. Тэр болгоны аяыг олох амаргүй. Аль болох тайван байж, соёлтой харилцахыг хичээдэг. Ер нь хүн бүр замын хөдөлгөөнд соёлтой оролцон, дүрмээ ягштал биелүүлж, бусдыгаа хүндэлж зорчвол замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах байх.

АВТОБУСНЫ ЖОЛООЧООР ЗАВСАРГҮЙ 32 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА

 -Нэг байгууллагад 32 жил ажиллана гэдэг чамгүй урт хугацаа. Ер нь өнөөг хүртэл хэдэн автобус элээгээд байгаа вэ?

-Би дөрөв дэх автобусаа барьж байна. Өмнөх техникүүдээ бүгдийг нь гүйлтийнх нь нормативыг дуустал унасан. Одоо барьж буй автобусаа 10 дахь жилдээ унаж байна. Ер нь ямар ч техник эзнээсээ их шалтгаалдаг. Гамтай унаж, тогтмол засаж, сэлбээд байвал эвдрэх нь ч бага. Өглөө бүхэн автобусаа сайтар шалган, ямар нэгэн доголдол байвал сайн засаад гардаг. Орой ажлаас буухдаа цэмбийтэл нь цэвэрлэнэ. Ажлын үеэр зав гарвал гадна талыг нь арчихыг хичээдэг. Гэхдээ түгжрэл дунд гэлдэрч явсаар тэгэх зав төдийлөн гардаггүй. Зорчигчдоо аль болох хүлээлгэлгүй, шуурхай үйлчлэхийг хичээдэг. Манай хамт олон хариуцлагатай, олны итгэлийг хүлээсэн, нөхөрсөг, найрсаг, сайхан хүмүүс бий. Тэднийхээ нэгэн хэсэг болж, хамт ажиллаж буйгаараа бахархдаг.

-Нийтийн тээврийн жолооч үүрээс үдшийн бүрий тасартал ажилладаг юм билээ. Гэр бүлдээ хангалттай цаг, зав гаргаж чаддаг уу?

-За, ёстой тэгж чадахгүй, амжихгүй явсаар өдий хүрсэн. Ханийг минь Н.Ганцэцэг гэдэг, “Элит” олон улсын сургуульд ахлах тогоочоор ажилладаг. Хань минь миний ажлыг маш сайн ойлгож, дэмждэг. Түүнийх нь хүч, дэмээр л би өдий зэрэгтэй яваа. Бид хоёр 1989 онд гал голомтоо бадраасан, хоёр хүү, нэг охинтой.

-Ханьтайгаа хэрхэн танилцаж байв. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?

-Намайг “Автобус-1” баазад ажилд ороход хань минь манайд тогоочоор ажиллаж байсан юм. Ундны цагаар цайны газартаа хоолонд орно. Тэгж явахдаа ханьтайгаа танилцаж байлаа. Нийтийн тээврийн салбарт хамт ажиллаж явснаараа бахархдаг. Бид хоёр гэрлээд 30 жил болж байна. Анх уулзахдаа “Харанга” хамтлагийн тоглолтыг үзэж байснаа дурсах дуртай. Энэ жил “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш хоёртой хамт Гавьяат цол хүртсэндээ бэлгэшээж байна.

-Гавьяат болохдоо тэдэнтэй уулзсан уу?

-Уулзсаан. Төрийн ордноос гарч ирснийхээ дараа тэдэнтэй зураг хүртэл авхуулсан шүү. Тэр үед ханьтайгаа хамт танилцан, анх уулзаж явснаа дурсахад их сайхан санагдсан.

-Та залуу жолооч нарт ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг вэ?

-Ажлыг чин сэтгэлээсээ хийж, автобусаа ариг гамтай унахыг захидаг. Зорчигчидтой соёлтой харилцан, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах их чухал. Ер нь жолооч нар автобусныхаа хэр баргийн гэмтлийг засчихдаг, оношилдог байх хэрэгтэй. Шугаманд явж байхад залуу жолооч нар “Тийм юм болохоо байлаа” гээд утсаар холбогдоод хэлдэг. Шугаманд яваа болохоор зогсож байгаад засаж өгөх боломжгүй. Тиймээс өөрийн мэдэх бүхнээ утсаар хэлж, туслахыг хичээдэг.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-16 10:36

Amoxicillin Allergy Image Rash [url=http://cialibuy.com]Cialis[/url] Clopidogrel Kamagra Jelly Amazon Keflex Cures Giardia

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 18:55

Amoxicillin For Macaw http://cialisir.com - tadalafil cialis from india How To Use Levitra cialis Priligy Alternatives

MatFuse
MatFuse
2020-02-06 04:00

Acheter Viagra Generique Ligne http://cialisjh.com - canadian pharmacy cialis 20mg Using Cephalexin On Pregnant Dogs tadalafil cialis from india Cheap Shipping Zithromax

StevSlarie
StevSlarie
2020-02-12 14:37

Precios Viagra Y Similares http://buycialisuss.com - cheapest cialis Expired Amoxicillin Pills Cialis Rxlivehelp

Холбоотой мэдээ

Back to top button