Нийгэм мэдээ

Малчид ойролцоох хөшөө цогцолборыг хамгаалахаар гэрээ хийжээ

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор нутгийн хэл соёл, орон нутгийн онцлог бүхий дахин давтагдашгүй соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэх, соёлын үл хөдлөх дурсгалын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Иргэдийн оролцоонд тулгуурласан өв хамгаалал” хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг хамгаалуулахаар 80 гаруй малчинтай гуравласан гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Хөвсгөл аймагт улсын хамгаалалтад орших 8 дурсгалаас Арбулаг сумын Эрчүү хотын туурь, Галт сумын Бартад бригадын буган чулуун цогцолбор, Төмөрбулаг сумыг Зуны голын буган чулуун хөшөөн цогцолбор, Цагаан-Уул сумын Бор хужрын буган хөшөөн цогцолбор, Хөшөөтийн дэнжийн цогцолборын буган хөшөөг хамгаалуулахаар тухайн дурсгалуудын ойролцоо нутагладаг малчидтай гэрээ байгуулжээ.

Гэрээнд түүх соёлын дурсгалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байж хамгаалах, сэжиг бүхий этгээд ухах, хэмжих, эргэж тойрох зэрэг ямар нэгэн зөрчил илэрвэл холбогдох байгууллагуудад яаралтай мэдээлэх үүргийг тусгажээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button