Нийгэм мэдээ
Бичил уурхайн барьцаа мөнгийг нөхөн сэргээлт хийсний дараа буцааж олгоно
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан ажиллаж байгаа нөхөрлөлүүд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг дансанд байршуулна. Хэрвээ тухайн суманд нөхөн сэргээлтийг барьцаа хөрөнгийг байршуулах данс байхгүй бол сумын Засаг даргаас Сангийн яаманд хүсэлт явуулж, тухайн дансыг нээсний дараа нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөө байршуулах юм байна.
Бичил уурхай эрхлэгч олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг буцаан олгоно.
Бичил уурхайгаар ашигт малтмал олох журамтай ЭНД дарж танилцаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.