НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх судалгааны дүнг танилцуулна
Аравдугаар сарын 25-ны лхагва гарагт Улаанбаатар хотод болох зарим үйл явдлын тойм
Төрийн ордонд
09:00 цагт Нийгмийн Бодлогын Байнгын Хороо хуралдана.
10:00 цагт Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсгол болно.
14:00 цагт Эдийн Засгийн болон Төрийн Байгуулалтын Байнгын Хороо хуралдана.
10.00 цагт: “Далай таур”-т: “Шинэ Хар Хорум хот”-ын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдана. Утас: 9507-1740
10.00 цагт: Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.
11.00 цагт: АТГ-ын "Олон нийтийн төвд: Сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга нар оролцоно. Утас: 9168-9111.
11.00 цагт: “Галерей Улаанбаатар” төвд: СЕО клубээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх, татварын бааз суурийг өргөтгөх боломж, далд эдийн засгийг бууруулах талын судалгааны үр дүн танилцуулна.
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт 2023 онд ИНЕГ-т хийгдсэн Засгийн газрын “Шүүр ажиллагаа”-ны талаар болон ажилчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж буй талаар мэдээлнэ.
11:30 цагт “Баянд бөхөлзөж, Ядууст данхалздаг Монголын төрд кетчуп цацах л болно” сэдвээр иргэн Мишиг мэдээлэл хийнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.