УЛС ТӨР

“Хуурамч цахим хаягаас хүн гүтгэвэл хорих хүртэлх арга хэмжээ авна”

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Төслийн 13.14 дүгээр зүйлд гүтгэх заалт оржээ. Тус заалтад:

13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ГҮТГЭХ

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хардах эрхийг нь нээлттэй орхисон байна лээ. Сошиал орчинд хуурамч аккаунтаас хүний нэр төрд халдсан янз бүрийн зүйл, эсвэл нийгмийг бухимдуулсан, үнэнээс гажуудсан ташаа мэдээлэл их цацагддаг. Мэдээж Монгол Улсад цагдаа, тагнуул, кибер гэмт хэргийн алба тасаг ажиллаж байгаа учраас эзэн холбогдогч нь ил болж таарна. Тиймээс хуурамч аккаунтаас хүн гүтгэсэн тохиолдолд торгуулиас хорих ял хүртэлх арга хэмжээ авахаар Эрүүгийн хуульд оруулж байгаа юм” гэжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button