Нийгэм мэдээ

Дуут хадны бичээсийг хадгалан хамгаалахад 361 сая төгрөг зарцуулна

Монгол бичгээр сийлсэн эртний түүх соёлын дурсгал бүхий Дуут хадны бичээсийг хамгаалах төслийг АНУ-ын Элчин Сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас 105 мянган ам.доллароор санхүүжүүлэхээр боллоо.

Уг төслийг “Монгол дуу, дүрс сан” ТББ хэрэгжүүлж буй бөгөөд төслийн хүрээнд хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалах нөлөөнд бүрэн үнэлгээ хийж, хадны бичээсийг хадгалан хамгаалах, сурталчлах стратеги боловсруулж хэрэгжүүлэх юм байна.

Дуут хад нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагшаа 20-иод километр зайд Төхөм уулын орчим оршдог. Дуутын хад гэж нэрлэгддэг “Цогтын хадны бичиг” нь Монголын эх оронч Цогт тайжийн 1624 онд сийлүүлсэн шүлэгтэй хад юм.

Шүлэг сийлсэн хад нь газрын гүний маш бөх чулуу бөгөөд юмаар цохиход ширмэн тогоо мэт жингэнэн дуугардаг тул Дуутын хад гэж нэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баярлалаа
Баярлалаа
2023-11-07 10:35

Баярл�##�аа

Зочин
Зочин
2023-11-07 13:43

Цогт тайж бол түүхэн хүмүүн. Тэгэхээр цогт тайж уран сайхны кино бол монголын түүхээс сэдэвлэн бүтээсэн түүхэн кино. Уг киноны гол баатар цогт тайж нь ганц хүү арсланбаатар нь д�##�ай ламд мөргөсөн. Түүнийг нь эцэг цогт тайж мэдээд миний хүү эх орноосоо уравсан байна. Тиймээс түүний толгойг ав гэж тушаагаад хүүгийнхээ толгойг авхуулдаг. Иймээс д�##�ай ламыг монголд урихбг болон түүнд мөргөхийг бүүр дээр үеэс эх орноосоо урвах гэж үздэг байжээ. Иймд цаашид монголд д�##�ай лам гэх эх оронгүй цагаач этгээдийг монголд урих хэрэггүй, түүнд мөргөх хэрэггүй, мөн түүний тодруулсан Х Богд гэх жаахан бацаан хэрэггүй.

хуй
хуй
2023-11-07 19:18

Одоо монголчууд нийтээрээ боловсролгүй , хамгийн харанхуй үе дээрээ явж байгааг бүгд мэднэ. Шинжлэх ухаан , инжинер технологи,үйлдвэр заюодууд бүрэн устаж хөдөөгийн мунхагл�##�, зохиолын дуучид гэх мэт хоосон цэцэрхгчидын тэнэглэлийн эрин үе, хар тэнэг ухааныг шүтдэг цаг үед явж байна. Энэ түүхийн дурсг�##�ыг гадна т�##�аар нь шилэн хамга�##��##�т байшин барьж хойч үедээ үлдээж тэр үеийхэн эрхбиш биднээс дээр байж учир начирыг нь олох буйзаа

Зочин
Зочин
2023-11-07 21:18

Яг оросын тархи уга�##�т шиг ком бичих юм

Холбоотой мэдээ

Back to top button