Хөвсгөлчүүд Ид шидийн оронтой болж, хүүхдийн төлөө гэрэл асаалаа

Хөвсгөл аймагт ‘’Ид шидийн орон-4’’ өнөөдөр /2023.11.11/ нээлтээ хийлээ. Уг төслийг анх 2022 оны тавдугаар сард “Шидэт урц” ТББ-ын залуус санаачлан эхлүүлж байсан юм. Тэгвэл үүнээс хойш нэг жил зургаан сарын дараа эдгээр залуусын санаачилсан ажил биеллээ олж, нийгэмд хүүхдийн төлөө дахин нэг гэрлийг асаалаа.
Тодруулбал, Хөвсгөл аймагт 39652 өрх амьдардаг. Эдгээр иргэдийн хоёр хүн тутмын нэг нь буюу 50227 нь хүүхэд. Ингээд харвал нийт хүн амын 50 хувийг хүүхдүүд эзлэдэг гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өндөр мөн хүүхдийн болон гэр бүлийн сэтгэлзүйн үйлчилгээ шаардлагатай, хорт зуршил донтолт өндөр зэрэг судалгааны дүн гарсан.
Мөн хүүхдэд зориулсан орчин, нийгмийн үйлчилгээ хомс тул энэхүү төслийг эхлүүлэх шийдэлд хүрсэн юм. Төслийн хүрээнд хоёр давхар 520 м2 барилга, 4100 м2 гадна талбай бүхий хүүхэд хөгжүүлэх төвийг 775 сая төгрөгийн 100 хувийн хандиваар босгохоор зорьжээ.
Энэ төв нь 100 мянга гаруй номтой номын сан, кофе шоп, комьютерийн лаборатори, шинжлэх ухааны өрөө, хүүхдийн сэтгэлзүйн зөвлөгөөний өрөө, танин мэдэхүй, өв соёлын анименшины өрөөтэй. Үүндээ түшиглэж хөгжим, бүжиг, зураг болон бусад хөгжүүлэх сургалт танхимууд, орчин үеийн мэдээллийн сургалтад суурилсан онлайн сургалтуудыг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар мундаг юм бэ. Хүүхдийг дэндүү гадуурхдаг болсон энэ муухай цагт ХҮҮХДИЙН төлөө нэг ч гэсэн ийм сэтгэлтэй аймаг байна гэдэг үнэхээр гайх�##�тай байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт. Гэр бүлд нь х�##�уун дулаан уур амьсг�##�. Аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ee z##luul bas neg tzavchaa bna shuu dee, kharvaas khymdkhan zuileer khiisen bna!!!
Huushe buh ymiig yagad ingej hardiimbe, ene bol tsewer ard irgediin handiwaar bugdiig ni hiij buteesen bgaa shu uuru uurusu l tsawchina gj bdgvn bol ulsaas gants 1000 tug ch oroogvi shuu, saihn ug helj chadahgvi ym bol ydaj zugeer l chimeegvi ungurchij bh heregteishd buh ymiig l uls turjvvlchih ym????
aimaar yum, ireeduin yesuschin beldeh ajilaa erchimtei hiij bn shu, uhaantaibaih l heregtei shy