УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулгаар шагнуулсан ч, төрд шалгуулж буй баатрууд ба гавъяатууд

Т.Мөнхбаяр, Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан, нар хөдөлмөрийн баатар, Б.Ганхуяг, Д.Баясгалан, А.Ганхуяг нар гавьяат цол Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хүртсэн. Гэтэл баатар, гавьяатууд эхнээсээ шүүгдэж, шоронгийн хаалга татахад ойрхон ирэв.


-Шалгуулагсад: Т.Мөнхбаяр авлигаар ял сонсож, Б.Ганхуяг 11 сар хоригдож, Н.Удаанжаргал зугатаж, А.Ганхуяг шалгуулж эхлэв-

Эхлээд ял сонссон, болон шалгагдаж буй хүмүүсийн тухай хүргэе.

Хэдхэн хоногийн өмнө Т.Мөнхбаяр авлигын хэргээр торгуулж, Б.Ганхуяг нүүрсний хэргээр бүтэн 11 сар цагдан хоригдож, эмчлүүлэх нэрээр гадаад руу гарсан Н.Удаанжаргал интерполоор эрэн сурвалжлагдаж, А.Ганхуяг ногоон автобусны хэргээр яллагдагчаар татагдаад байна.

Эрдэнэс силвер ресурс” Т.Мөнхбаяр: 2021.06.11-нд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буухын өмнөхөн Хөдөлмөрийн баатар болсон.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад алтан гулдмай бэлэглэн ойртож байсан гэгддэг Т.Мөнхбаяр.

Нэгт, Баянхонгор аймагт алтны уурхай эзэмшдэг “Империал гоулд майнинг” ХХК нь Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан компанийн эзэн. Хөгжлийн банкны зээлийн гэрээгээ өөрийн оффис дээр дуудан зуруултлаа "томорч" явсан түүхтэй.

Хоёрт, Т.Мөнхбаяр нь ахмадын тэтгэврийг тэглэж байсан "Салхит"-ын мөнгөний ордын зэмшигч “Эрдэнэс Силвер Ресурс”-ын  Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Уг томилгоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналаар шууд хийгдсэн гэгддэг. Түүнтэй ихээхэн ойр харилцаатай байсан үе нь юм.

Гуравт, Т.Мөнхбаяр албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгоод, ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт холбогдсон. Хохирол төлбөр барагдуулах дөрөв хоногийн хугацаандаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө болох 1.3 тэрбумаа төлж, 27 саяар торгуулсан.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал” асан Б.Ганхуяг: 2020.09.26-нд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн.

Өдгөө алдарт нүүрсний хулгайн гол эзэн гэгдэж буй. Цагдан хоригдоод яг жил болох гэж байна.  1.8 их наядын хохирол бүхий, 13.7 тэрбумыг авлигад авсан гэх үндэслэлээр хэрэг нь боогдсон гэгддэг.

МАН-ын дэргэдэх НАМЗХ, Шинэчлэлийн хороо зэрэгт цүнх барьж яваад гэнэт л нүүрсний экспортын ЭТТ-г удирдах болсон. Шүүх танхимд тэр есдүгээр сард нүүрсний хэргийн гол зангилааг тайлах, маш үнэ бүхий эх сурвалж гэдгээ харуулсан билээ.

Хачирхалтай нь 10-р сарын 25-нд болсон шүүх хурлаараа есдүгээр сараас хойш бие нь эвгүйрч, хордлогын шинж илэрч, эрүүл мэнд нь доройтож эхэлсэн гэдгээ хэлсэн нь анхаарал татдаг. Цор ганц яллагдагч болчхоод байгаа Б.Ганхуяг гар дахь мэдээллийн хөзрөө хэрхэн хөдөлгөхөөс шалгагдагсдын хувь заяа хамаарч буй.

Тавантолгой” төмөр зам Н.Удаанжаргал: 2021.06.11-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

“Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Тавантолгой-Гашуун сухайт“ төмөр замын ерөнхий захиалагчаар гарын үсэг зурсан.

Улмаар 2022.09.20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бөгөөд эдүгээ олон улсад эрэн сурвалжлагдаж, Малайз, Аргинтен улсуудаар бүгсэн байдалтай буй. Түүнийг хилээр гарсны дараа сараас Засгийн газраас "Нүүрсний хулгай" акцийг эхлүүлсэн. Н.Удаанжаргалыг оргон зугтахаас 11 хоногийн өмнө буюу 2022.09.09-нд "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын нээлт болж байв. "Хэрэг бишиднэ" гэдгийг эртнээс тооцоолж, төмөр замаа нээнгүүтээ явчихсан гэх.

Тэнүүн Огоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг: 2021.02.10-нд Монгол улсын Гавьяат тээвэрчин цол хүртэж байв.

Түүний цолны хөөцөлдлөгөөг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа хийж өгсөн гэх. Улмаар "Тэнүүн Огоо" ХХК-ийнхан баригдсаны дараа Ерөнхий сайдын амнаас С.Одонтуяад хандсан аргалж чаргалах гэж гүйхгүй байх тухай анхааруулах үг унаж байсан гэж улстөрийн хөшигний ард яригддаг.

Шагнал авсан өдрөө А.Ганхуяг: “2007 онд компани байгуулахад 15 автобустай байсан. Нийтийн тээврийн салбарыг олон улсын түвшин хүргэх зорилготойгоор байгуулагдаж байсан. Одоо манай компани 11 чиглэлд 167 автобустайгаар үйл ажиллагаа явуулж байна” хэмээж байж.

Өдгөө тэр “но”-той автобус оруулж ирсэн хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж буй гол хүмүүсийн нэг. Ногоон автобусны хэргээр аравдугаар сарын 01-нд АТГ-ынхан саатуулагдаж байв. Парк шинэчлэл хийх автобусны урьдчилгаа болох 130 орчим тэрбум төгрөгийнхөө 70 тэрбумыг БНСУ-ын тал руу шилжүүлж, үлдэгдэл 60 тэрбумаа хэрхэснээ хэлэхгүй байсан гэгддэг. БНСУ-ын иргэд “Евро-2 загварын автобусанд Евро-5 гэсэн бичиг наахыг А.Ганхуяг даалгасан” гэж мэдүүлсэн байдаг.


-Шалгуулах учиртай гавъяат, баатар хоёр -

Бодь-Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга”-ын Д.Баясгалан: 2019.12.09-нд Гавьяат эдийн засагч цол хүртсэн.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 270 км төмөр замын гүйцэтгэгчээр Голомтын Д.Баясгалан ажилласан. Үүнээс тэрбум ам.доллар халаасалсан гэж бичигддэг. Санхүүжилтийн схем нь, "Эрдэнэс Тавантолгойн нэг тонн нүүрсийг 60 ам.доллароор тооцож, нийт 1.5 сая тонн нүүрс авах байдлаар 246 тэрбум орчмыг урьдчилж авах хэлцэл хийгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Төмөр замын бүх мөнгө Д.Баясгалан руу урсан, гол санхүүжилтийг нь Б.Ганхуягийн удирдаж байсан ЭТТ өгч байв. Голомтын Д.Баясгалан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай төмөр замын төслүүд дээр ойртон нөхөрлөсөн. Харин У.Хүрэлсүхийн эхнэртэй Д.Баясгалан нэг анги бөгөөд өмнөх парламентын үед гишүүдийн мандат авах, Засгийн газрыг далд ивээн тэтгэх мэт тодорхой ажлуудад оролцсоор ирсэн нэгэн.

Д.Баясгалан, төслийн санаачлагч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг шалгах асуудал Н.Удаанжаргал гадаад руу зугтаасан гэдэг шалтгаанаар эдүгээ гацаад буй.

ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан: 2021.06.11-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэсэн хүн. ЗХЖШ-ын харъяанд “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар” гээчийг байгуулж өгсөн. Улмаар 10 жилийн боловсролтой, муу сайн бүхэнд их айхтар тархи нь гүйдэг, цагтаа Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан гээч хүнээр удирдуулж байв.

Цэргүүдийг дайчлах, дотоодын компаниудыг оруулах байдлаар замаа бариулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга өглөө, оройд төмөр замын явцын мэдээлэл авдаг байсан гэх. Мөн санхүүжилтийг нь улсын нууцад хийж чадсан гэж үздэг.


Т.Мөнхбаяр, Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан нар 2021.06.11-нд буюу нэг өдөр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.


Энэ тухай өмнө нь хүргэж байсан НУУЦЫН ЛОББИ: Гавьяат авцгаасан ч заавал шалгагдах ёстой хүмүүс нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинзочин
Зочинзочинзочин
2023-11-13 08:34

үхсэн элэнцгийн баатар Баттулгатай нь цуг шоронд насаар нь хатаа

Даваа
Даваа
2023-11-13 08:40

Үнэншүү

Дорж Зочин
Дорж Зочин
2023-11-13 11:27
Reply to  Даваа

ХАмгийн түрүүнд Бүх �##�дар цол, шагн�##�ыг нь хүчингүй бологож Төрөөс олгодог �##�дар цол шагн�##�ын нэр хүндийг сэргээгээд дараа нь Баттулгыг төрийн �##�дар цолыг хулгайч луйварчингуудад хауулиар тараасаных нь хариуцлагыг үүрүүлж арга хэмжээ авах ёстой.

Монголхүү
Монголхүү
2023-11-13 09:03

....Энд бичигдсэнээр бол Е/Ч асан Х. Баттулга чинь эдийн засгийн мафынн толгойлогчюм байна шүү дээ.... Н.Удаанжарг�##�ыг олж иртэл, Б.Ганхуягын адил Х.Баттулга, Д.Баясг�##�ан хоёрыг, хэрвээ шудрага шүүхтэйсэн бол �##�ь хэдийн хорих 461-р ангид хорьж байх ёстой юм байна шүү дээ.....
Бас тэр ар таыг нь даах гэсэн С�##�дангийн Одонтуяа гишүүн авгайг ч гэсэн шүзх л ёстой юм байна даа.....Мафын толгойлогч хүн юугч хэнийгч яаж ч б�##��##�ж мэднэ шүү....

ГУТАМШИГ
ГУТАМШИГ
2023-11-13 09:55

ЭНЭ СЭНЖТЭЙТЭМДГҮҮДЭЭР ХҮНИ ТАРХИ УГААЖ ТЭНЭГТДЭГЭЭ БОЛИОЧ МААНАГХҮРЭЛСҮХ ЭЭ, ХЭНД ХЭРЭГТЭЙ БИЛЭЭДЭЭ ЭНГЭР ДҮҮРЭН СЭНЖТЭЙ ТЭМДЭГ ЗҮҮЛЭЭ ГЭЭД

Үл таалагч
Үл таалагч
2023-11-13 09:22

Улсаа хуурч мөнгө иддэг нь улсын баатар гавъятууд болдог болчихсон юм бна. Жинхэнэ хөдөлмөрийн үнэ цэнэ үнэгүйдсэнийг харлаа. Төрийн нүд сохорч авилга ноёлсон нийгмийг төрд гарсан томчууд өөрсдөө бий болгосныг харлаа. Өөрссөддөө т�##�тай хүмүүсээ шагнадаг систем тогтсон бололтой. Голомтын Баясг�##�ан хүмүүсийн хадг�##�уулсан мөнгөний хүү өгдөггүй нь банкныхаа хуулийг зөрчиж дураараа дургисныг нь шагнасан бололтой.Ингэж л хадг�##�амж эзэмшигчдийн мөнгийг үрэн таран хийдэг байх нь....

Зочин
Зочин
2023-11-13 09:36

Монголын төр нь төрийн мөнгийг хулгайлсан шамшигдуулсан хүмүүстээ хөдөлмөрийн баатар болон гавьяат цол олгож байхад Хятадын төр манай нүүрсний хулгайн хэрэгт холбогдогсдоо цаазаар аваад асуудлыг шийдээд дуучихсан байна шүү дээ. Ёс зүйтэй төр гэдэг ийм сайхан байдаг юм байна. Гэтэл тухайн үеийн Ерөнхийлөнч жонку Баттулга гэх ямарч мэдлэг боловсролгүй этгээд хэдэн луйварчинтай нийлж төрийн хөрөнгийг хулгайлчихаад зарим хүнээс нь �##�тан гулдмай хахуульд авчихаад хариуд нь хөдөлмөрийн баатар цол олгоод л. М үүнээс харахад монголын төр мөхөх шат руугаа орсон харагдаж байна.

Зочин
Зочин
2023-11-13 09:40

Өнөөгийн Ерөнхийлөгч Хүрэлсүхэд хандаж хэлэхэд төрийн өндөр дээд шагн�##� болох хөдөлмөрийн баатар гавьяат мөн одон мед�##�ийн шагн�##� чинь жинхэнэ эзнээ олохгүй байгаа шүү. Тухайлб�##� гавьяат авсан хүмүүсийн зарим нь гудамжны улаан хар архичид л байгаа шүү.

Зочин
Зочин
2023-11-13 09:42

Хятадын эрлийз хүмүүст "Баяжих Хятад" гэсэн одон гаргаж өгвөл гоё ш дээ.

Зочин
Зочин
2023-11-13 09:43

Ерөнхийлөгчөө энэ луйварчин хулгайч эх орноосоо зугтагч дээрэмчдийнхээ хөдөлмөрийн баатар гавьяат цолыг нэн яар�##�тай хурааж шагн�##�ынхаа шороо баастай хутг�##�дсан нэр хүндийг цэвэрлээчээ.

Зочин
Зочин
2023-11-13 10:43

Бүгдийг нь хүчингүй болго бүгд хулгайчууд

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
2023-11-13 13:50

Ерөнхиилөгч асан хулгар чихт энэ мэтээр өөриин та.лын олон үхэрнүүдд төриин дээд шагна.л өгсн бна. Зүгээр л тоглоом шг тараасан бга юм. Цаадуул нь ичих нүүрээ элгэндээ нааж.газар ширтэж бгад авчихсан гжугаа.. ямарч нэр хүндгүй шаарнууд. Ичиж үхээсэй та нар..Бс тэр "Минии мэдэх Батлага" гд хэнд ч хэрэггүй номонцор бичиж �######�ии нь долоогоод гүйгээд бсан сэтгүүлч сэтэртэй Төрмөнх ичихчгүй гавъяат авчихжээ �######�уул..Насаараа шоронд �######�рүүгэ ш.аа.лгаж бх ёстой өвгөн шүдэ.. Хөвгүүдиин нэхэл хатуу шү новшоо..

Зочин
Зочин
2023-11-13 20:44

Ха ха адилхан л өлөн хулгайчууд бус уу. Их мөнгө хуслаа гээд л шагнаад

Холбоотой мэдээ

Back to top button