Хууль: Талийгаач цэргийн ар гэрт ₮60 саяын тэтгэмж олгох зохицуулалттай

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд амь насаа алдсан цэргийн арга гэрт тэтгэмж олгоход ямар зохицуулалт үйлчлэх талаар ийн тусгажээ. Хуулиас харвал 326-р ангид амь насаа алдсан цэргийн ар гэрт 60 сая хүртэлх төгрөгийн тэтгэмж олгох зохицуулалт үйлчлэхээр байна. Тодруулбал, тус хуулийн аравдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасанд үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгохдоо ахлагчийн 5 жилийн цалинтай дүйцэх хэмжээний мөнгөн дүнг олгох аж.
Тус хуулийн 10 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх
1.Дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн алба хаагч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй
- Байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас
- Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас
- Албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчний улмаас нас барсан бол дараах байдлаар тэтгэмж олгоно.
Нэг удаагийн тэтгэмж
18 дугаар зүйл. Нэг удаагийн тэтгэмж авах тохиолдол
- Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно.
- Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.
19 дүгээр зүйл. Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ
- Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно.
- Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад заасан албан хаагчийн гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр/-ий аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй байгаа бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг улиралд нэг удаа олгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий мөнгө яриад бай 60сая хямдхан бна та нарын идэж ууснаас ч илүү үнэтэй шүү наадах чинь хулгайч биш эх орны хүү шүү
Сэтгүүлч ээ,
Та юу юуны туханд хүрэлгүй ийм юм бичиж болж бгаам уу? Та чинь ямар гээчийн ёс зүйгүй сэтгүүлч вэ?
Монголчуудыг үнэхээр доромжлохын дээдээр доромжлох юм өөрсдийнх нь машиныг зурчихв�##� 60 саяыг нэхнэ дээ энд чинь төмөр биш хүний амь яригдаж байна шүү дээ
Ta nar hunii Ami awj odchihood odoos ni mongo yridag yr ni yu ym be hen boltson ym hunii zowlongor jargal hiideg ene medeelel oruulj bga setgulch nart hariutslag tootsdog bmar bn shu Hun chanargui ymnuud heden deer suuj olon ym huts#ag hulgaichuud JHn Hun chanartai bmar bn shuu hunii huuhdiig hulgaich shig handdag nowshnuud eh ornii huuhduud tseregt ywahdaa bayrlad er Hun bolod irey gd ywdag btal huuriig ni ogno gnee muu nowshnuud hlh muu ugch oldhguin huuhduudee hurtel tseregt ywulhas aij bn shuu
Энэ мөнгөөр нь "киллер"-хөлслөөд "хүү"-гийнхээ үхэлд буруутай гаруудыг шилээр нь нар харуулах хэрэгтэй
Сайдаар нь төлүүлээд, ажлаас нь х�##�
Байлдагчид наадах чинь ямарч хамаагүй шдээ, цолтой хүмүүсд хамаатай
Tsereg Darga nar hariutslaga tootsoh hergtei shorond oruul changa
Алжчихаад л мөнгө өгдөг ёс би болох нуу татвар төлөгчдын мөнгө шүү дээ.Эргүү яргачидаа ил болгож ял зэм өг. Хойшид сургамж болго
Хуулийг сайн судлаагүй байж ийм сэдвээр бичиж байгаа Д Мөнхбат гэх энэ сэтгүүлч ямар ёс зүйгүй боловсроогүй нөхөр байна даа