УЛС ТӨР

Нүүрсний сонсголоор хуралд суухгүй байгаа гишүүдийг Б.Бат-Эрдэнэ хардаж, спикер дэмжив

Өнөөдөр /2023.11.16/ УИХ-ын чуулганаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/-ыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хянан шалгах түр хорооны гишүүд хуралдаа ирдэггүй, сонсголыг товлохгүй удаан хугацаанд хойшлуулж байгааг шүүлмжлэв.

Тэрбээр, "Нүүрсний түр хроооны бүрэлдэхүүнд ямар учир шалтгаанаар өөрчлөлт оруулаад байна вэ. Жишээлбэл, даргалж байсан хүмүүс нь хэд хэд солигдлоо. Шүүх дээр ч олон хойшиллоо. Тиймээс энэ нүүрсний нээлттэй сонсголыг даруй товлоод хийгээд өгмөөр байна. Яагаад хурал товлогдохгүй хойшлоод байгаад юу нөлөөлөөд байна вэ. Энэ асуудал дээр МАН, АН-ын үе үеийн төрийн эрх барьж байсан хүмүүс бие бие рүүгээ чихээд байх хэрэг байхгүй. Дээр харж байхад Б.Энхбаяр түр хорооны хурлаа хийж чадахгүй байна лээ. Түр хорооны гишүүд нь ирдэггүй ийм асуудал байсаар байгааг гайхаж байна. Энд ашиг сонирхол байна уу" гэлээ.

Харин түүний хөндсөн асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжиж, "Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлж байгаа асуудал маш зөв. Үүнтэй холбоотойгоор гишүүд улсын чухал асуудал хэлэлцэж байхад хуралдаа суухгүй, ирэхгүй байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байна. Тиймээс тэдгээр гишүүдэд хатуу сануулга өгнө" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tsog
Tsog

Asar ih ashig sonirholiin zorchil baina gesen ug shuu dee

Зочин
Зочин

Хамаарал бүхий нөхдүүд хуралд суухгүй сунжруулж байгаад замхруулах сонирхолтой байгаа нь тодорхой.

Холбоотой мэдээ

Back to top button