ТОЙМ: “Саарал жагсаалт”-д хэлмэгдэгсдийн гомдол, АМНАТ, Д.Одбаярын “өгзөг” дамнасан долоо хоног
-Д.ОДБАЯРЫН “ӨГЗӨГ”-НИЙ ДУУЛИАН “НАМЖСАНГҮЙ”-
Арваннэгдүгээр сарын 01-нд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн өгзөг хэсэгт хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдон Өмнөд Солонгос улсад саатуулагдсан. Бүтэн долоо хоног дамнасан эл сэдэв одоо ч намжаагүй үргэлжилсээр буй.
Д.Одбаяр нь анхан шатны мөрдөн байцаалтын үеэр уг хэргийг эрс няцаан, өөрийнх ард явж байсан монгол иргэнтэй андуурагдаж байна, хэргийг дипломат аргаар шийдвэрлүүлнэ хэмээн мэдүүлж байсан ч лхагва гаригт /2019.11.06/ болсон байцаалтын үеэр “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай зүйл ярьсан байдаг. Эцэстээ эрүүгийн хариуцлага биш Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд мөнгөн торгууль төлж, эх орондоо ирэхээр болов. Олон нийт хүнээ хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг улс орон ямар байдгийг манай хууль хүчний байгууллагынханд тодоор харуулсан үйл явдал боллоо гэх хандлага илэрхийлж буй. Нөгөө талаар Д.Одбаярыг ямар занганд орчихов гэж гайхах хүмүүс ч байгаа юм. Хамгийн гол нь Монголын хуулийг гадны улсад шалаар нэг унагасанд л халаглагсад нь дийлэнх хувийг эзэлж байна.
Тиймээс энэ хүртэл уучлал гуйхгүй гүлдийгээд яваа Цэцийн даргаасаа бид ичэд ичицгээв. Ямартай ч торгуулиа төлөөд эх орондоо ирчихээд ард түмнийхээ өмнө ямар мэдэгдэл хийж, юу гэж хэлэхийг нь хүлээх л үлдэх шив.
-З.ЭНХБОЛД, Ч.ХҮРЭЛБААТАР: 2020 ОНЫ ТӨСӨВТ АМНАТ-ӨӨС ТӨВЛӨРҮҮЛЭХ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГ ДУТНА, ДУТАХГҮЙ-
Өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг АМНАТ байлаа. Дээр, дооргүй л АМНАТ-ын талаар маргалдав. Үүнээс ЕТГ-ын дарга З.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын маргаан олны анхаарлыг хамгийн их татсан юм. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АМНАТ авахгүй бол улсын төсвөөс 1.3 их наяд “сох дутна” гэсэн бол ЕТГ-ын дарга З.Энхболд оны сүүл болж байхад тэр АМНАТ-өөс улс авдагаа авчихсан учир “дутахгүй” хэмээсэн.
Сошиал орчинд болоод хэвлэл мэдээллийн орчинд цэцэд гомдол гаргасан иргэн С.Баярмаа нь ЕТГ-ын дарга З.Энхболдын дүү З.Хишигжаргалын хамаарал бүхий нүүрс угаах “СТРАТО” үйлдвэртэй хамааралтай гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цэц шийдвэр гаргасны дараа З.Энхболд үсэрч гарч ирээд мэдээлэл хийгээд байгаа. Үүнээс ЕТГ-ын дарга бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байна” гэж онцолсон байдаг.
Харин ЕТГ-ын дарга З.Энхболд, “Манай дүүгийн компани биш. Огт өөр хүмүүсийн компани. Худлаа бичээд байвал цагдаад өгнө” гэх зүйл ярьсан. Ямартай ч Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт ортол энэ хоёрын маргаан хэрхэн үргэлжлэх нь сонин.
-СААРАЛ ЖАГСААЛТААР ДАЛИМДУУЛАН С.ДАВААСҮРЭН, Н.БАЯРТСАЙХАН НАРААР “ТУГ ТАХИВ”-
Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцохоо илэрхийлсэн билээ. СЗХ-ны дарга С.Даваасүрэн ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг УИХ-ын дарга Г.Занданшатар чөлөөлөх тухай хүсэлтээ гаргасан.
Угтаа бол хоёрхон хүн Монгол Улсыг саарал жагсаалтад оруулчихаагүй, бас энэ хоёрыг ажлаас нь халлаа гээд саарал жагсаалтаас гарчихгүй. Үнэндээ “Саарал жагсаалт”-аар далимдуулан тэднээр туг тахичихлаа гэдэг дүгнэлт харагдаж байгаа юм. Тэднийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал өнөөдөр биш жил гаруйн өмнөөс хөндөгдөж байсан билээ.
Энэ дагуу өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр СЗХ-ны дарга С.Даваасүрэн очоогүй. Төрийн албыг авсан шигээ эгүүлэн өгч чадахгүй пээдгэр зан гаргасанд бухимдах хүмүүс олон байв. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд “Хариуцлагаа хүлээнэ, гэхдээ намайг буруутгах биш тогтолцооны алдаа байсныг эргэж харах хэрэгтэй” гэх утга бүхий зүйл ярьж, хэлэх гэсэн үгээ бүрэн дүүрэн илэрхийлж чадсангүй гэх гомдол тээсээр гарч харагдсан юм.
Харин өчигдрийн /2019.11.08/ чуулганы хуралдаанаар тэднийг ажлаас нь чөлөөлөх байсан ч, мөн л эзэд нь оролцоогүй тул “заавал байлцуулах” шаардлагатай гэж үзэж МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон.
Ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцээд л чөлөөлөх асуудал амархан өрнөх байх. Харин орны томилгоог хэрхэн хийх вэ гэдэг асуудал хөшигний ард хүчтэй яригдсан хэвээр байна.
-С.БАЯРЦОГТ, С.БАЯРЫН ОРЫГ ДАРЖ “ТУУРВИСАН БҮТЭЭЛЭЭ” ТАНИЛЦУУЛАВ-
Шалгагдан саатуулагдаад гарч ирсэн хүмүүс бүтээл туурвиж, түүнийгээ хэвлүүлэн зардаг жишиг манайд тогтох гээд байх шиг. Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид 60 хоног саатуулагдсаныхаа дараа “Жаран хоног-Жараны бутархай” нэртэй ном бичиж, анхны хэвлэлт нь долоо хоногийн дотор дууссан билээ.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээний асуудлаар ном бичснээ олон нийтэд зарлав. Тэрээр Ерөнхий сайд асан С.Баярын орыг дарж, ийнхүү туурвисан бүтээлээ танилцуулсан юм. Тэрбээр ном бичих болсон шалтгаанаа “Оюутолгойн гэрээг хийхтэй холбогдуулан, надад эрүүгийн хэрэг үүсгэж, 73 хоног хорьсон. Намайг гэрч,сэжигтэн, яллагдагчаар татсан үндэслэл нь Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, энэ гэрээг хүчин төгөлдөр болгоход үр өгөөжийн 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хоёрыг буруутгасан байдаг” гэж тайлбарласан.
Ийнхүү улс төрийн хүрээнийхэн санхүүгийн асуудлаас болж шалгагдан саатуулагдаад, гарч ирээд л дурсамж, ном бичээд байдаг бол Монголд хичнээн олон зохиолч төрөх бол оо.
П.УРНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Folliculitis Against Amoxicillin [url=http://cialibuy.com]Cialis[/url] Amoxicillin Dosage Treatment Course For Pneumonia
Direct Bentyl 20mg Buying Internet On Line [url=http://buyciaonlinex.com]Buy Cialis[/url] Cheap Cheap Viagra Cialis Retin A Online No Scrip
How Last Longer http://abuycialisb.com - Cialis Compra Levitra Generico Cialis Cialis GР С–РЎВnstig Kaufen 40mg