НИЙГЭМ
Айл өрх, ААН-ийн цэвэр, бохир усны үнийг литр тутамд 20-27 мөнгөөр нэмлээ
Энэ сарын 1-нээс айл өрхийн болон ААН-үүдийн бохир, цэвэр усны үнэ дараах байдлаар нэмэгдсэн. Тодруулбал,
Айл өрх /1 литр тутамд/
- Цэвэр ус, 1 төгрөг 7 мөнгөөс 1 төгрөг 34 мөнгө
- Бохир ус, 87 мөнгөөс 1 төгрөг 7 мөнгө болж нэмэгдсэн.
ААН /1 литр тутамд/
- Цэвэр ус, 2 төгрөг 7 мөнгөөс 2 төгрөг 69 мөнгө
- Бохир ус, 1 төгрөг 80 мөнгөөс 2 төгрөг 25 мөнгө болж нэмэгдсэн.
Албанынхан тайлбарлахдаа, Нийслэлд 10,355 шугам байдаг. Эдгээрийн дийлэнх нь 40 жилийн насжилттай солих, шинэчлэх шаардлагатай тул энэ засвар шинэчлэлд зарцуулах зорилгоор ийнхүү цэвэр бохир усны үнийг литр тутамд 20 болон 27 төгрөгөөр нэмсэн гэдгийг учирлаж буй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hulgaichuudaaraa toluuleech s#a