НИЙГЭМ
Цасан шуурганд төөрсөн 81 иргэний 35-ыг нь олж, 46 хүнийг хайж байна
Өнөөдөр, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн нийт 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Сүхбаатар аймагт 25 дуудлагаар 37 хүн, Дорнод аймагт найман дуудлагаар 10 хүн, Хэнтий аймагт хоёр дуудлагаар хоёр хүн, Дорноговь аймагт 21 дуудлагаар 32 хүн буюу нийт 81 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна.
Дуудлага мэдээллийн дагуу 20:00 цагийн байдлаар 35 хүнийг эсэн мэнд олж, 46 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.