Нүүрсний сонсгол нөгөөдөр эхэлнэ

УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр нүүрсний сонсголын товоо зарласан.
Урьдчилсан байдлаар Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ.
Тодруулбал нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр, хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтсон.
Өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал байгаа боловч гарын үсгээр баталгаажаагүй. Улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзэж буй аж.
Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан тул шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөнө. Үндэсний аудитын газраас 2 хүн, Монгол банкнаас 4 хүн оролцуулахаар төлөвлөж буй аж.
Нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад улсууд руу шилжсэн. Тиймээс гадаад улс руу шилжсэн гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монгол банкинаас авч ажиллуулах юм байна.
Нүүрсний сонсголын эхний үе шатад буюу орон нутгийн жижиг Тавантолгойн асуудлаар дуудагдсан хүмүүстэй Нэрс: Нүүрсний сонсголын эхний хэсэгт гэрчээр дуудагдах 175 хүн ЭНД дарж танилцана уу.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын зээлийн санг хохиролгүй
Bolovsroliin zeeliin sang tonoson
МАН сөрөг хүчнээ намнах арга хэмжээ болоод өнгөрнө дөө Энэ Энхбаяр олигтой шудрага хүн биш шиг байгаа юм. Орон нутгийн таван толгой л гэх юм. Ухаа худгийг луйвардаад авчихсан Сү Батболд чинь шударга хүн мөн үү. МАН-ын сүүлийн 7 жилийн үйл ажиллагаанаас харахад эд нар Монголын эдийн засгийн ноёлох өндөрлөгийг төрийн нэрээр гартаа оруулахын төлөө л явж байгаа юм шигээ.