Д.Амарбаясгалан ба "Админерал" ХХК-ийнхан гэрчээр дуудагдав

"Нүүрсний хулгай"-н хэргийг хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголын хоёрдугаар шатанд оролцох гэрчүүдийг нэрсийг зарлалаа.
Өнөөдөр зарласан гэрчүүдэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, түүний төрсөн ах "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Лхамжав, "Админерал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хасбаатар нар багтжээ.
Тэднийг ЭТТ ХК-ийн нүүрсний асуудлаар гэрчээр дуудаж байгаа юм.
"Админерал" ХХК ЭТТ ХК-ийн бизнес түншүүдийн жагсаалтад "Бортээгийн уурхайн гэрээт олборлогчид" гэсэн хэсэгт багтдаг. Бортээгийн уурхайд түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй. ГХО компаниуд нь нийт 47 мянган тонн нүүрсийг ЭТТ ХК-иас худалдан авсан, ямар үнээр худалдсан нь анхаарал татдаг билээ.
Энэ тухай хүргэсэн #1: Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын хамааралтай "Админерал" ХХК баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Д.Амарбаясгалангийн зөвлөх Ц.Чулуунзагдын хамааралтай "Админерал"-ын үйлдвэрийг ЭТТ-н төсөлд "нааж" эхэлжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ Дамарбаясгалан орлцоогүй хулгай гэж үгүй шдээ. ЖДҮ идэгч, Нүүрс хулгайлагч, ..... гээд том том үмхэж хахаж үхдэггүй муу харх нүдэлсэн новш
Дамарбаясгалан уу
Хулгайч нар
Амарбаясгаланг хэдэн үеэрээ идээд барахгүй баян болсон л гэх юм. Хамаатан саднууд нь ч мөн их баян гэх юм.
Өө Хасбаатар захирал нь юм бол сүйтгэнэ дээ