НИЙГЭМ

Ш.Гантулга: Хэрвээ намайг Ерөнхийлөгч болговол Төрийн ордныг нураан, оронд нь гэр барина

Монголын үндэсний фронт (МҮФ)-ын тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай ар гэрийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн. Улмаар МҮФ-ын Удирдах зөвлөл хуралдан, шинэ тэргүүнээрээ олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгожээ. Тэрбээр МҮФ-ын зарим төлөөллийн хамт цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал өчигдөр хийсэн юм. Энэ үеэр Ш.Гантулгатай ярилцлаа.

БИ УДИРДАХ ЯМАР Ч ДӨРГҮЙ ХҮН

-Та хэвлэл мэдээллийн салбарт бүр тодруулбал, “TV9” телевизэд олон улсын тоймчоор олон жил ажиллаж байгаа эрхэм. Гэнэт МҮФ-д яагаад элсэн, олны дуу хоолой болохоор шийдэв?

-МҮФ-д олны танил эрхмүүд, олон мянган иргэн цорын ганц шалтгаанаар нэгдсээр байгаа. Энэ бол эх орноо аврах, Монгол Улсыг сүйрүүлж байгаа авилгач луйварчдаас Төрөө цэвэрлэх явдал. Монголчууд олон жил тэсэж, тэвчсээр ирсэн. Одоо үнэхээр тэгж чадахгүй, биднийг туйлдуулж гүйцлээ шүү дээ. Хэн нэгэн энэ тэмцлийг эхлүүлж, шударга, үнэний дуу хоолой болох шаардлагатай байсан. Олон хүн ийм тэмцлийг хүсэн, хүлээж байсан ч яах учраа олохгүй, хараад зогсоод байсан юм л даа. Тиймээс бид МҮФ-ыг байгуулж, тэмцлээ эхлүүлэхээр шийдсэн. Ер нь бол тэмцэлд хамгийн түрүүнд оролцож байгаа хүмүүс хамгийн ихээр хохирч, салдаг ч гэсэн  бид амь, насаа хайрлахгүй байх тангараг өргөсөн. Би ер нь бол олон жилийн өмнөөс байр сууриа илэрхийлсээр ирсэн. Бүр Монголын авилгачдыг цаазлах ёстой гэж бодож явдаг хүн. Энэ тухайгаа ч илэрхийлж байсан удаатай. Эзэн Чингис хааны мөрдөж байсан хуулийг Монголд хэрэгжүүлэх ёстой. Учир нь Чингис хааныхаас илүү шударга, Монголыг мандуулах хуулийн тогтолцоо манай улсад байхгүй. Энэ бол миний байр суурь. Үүндээ ч бат зогссоор ирсэн учраас МҮФ-д нэгдсэн юм.

-МҮФ-ынхон тэргүүнээ болгох санал танд тавьсан юм уу. Эсвэл таны хүсэл байв уу?

-Бид үзэл бодлоо хуваалцан, ярилцаж байгаад ийм шийдвэр гаргасан юм. Удирдах зөвлөл хуралдаад намайг тэргүүнээрээ сонголоо. Тэднийхээ саналыг хүндэтгээд татгалзаж чадсангүй. Үнэндээ бол би амьдралдаа ганц ч удаа даргын ажил хийж үзээгүй. Манай аав ажилчин, өвөө минь уурхайчин. Тэгэхээр би удирдах ямар ч дөргүй хүн. Гэхдээ би шударга байж, ард түмнийхээ төлөөх үйл хэргээс ухрахгүй. Тиймээс би зөвшөөрсөн юм. Хэрвээ би тэргүүн болохгүй бол энэ албан тушаал бүр өөдгүй амьтны ч гарт орчих юм бил үү.

ЖАГСААЛ ХИЙХЭЭСЭЭ ӨМНӨ БИ Б.БАЯРМАГНАЙ ГЕНЕРАЛЫГ БИШРЭН, ШҮТЭЖ БАЙСАН

-Тэгэхээр МҮФ-д тантай мөр зэрэгцэн зүтгэж яваа хүмүүсийн дунд өөдгүй хүн бий гэсэн үг үү?

-Яг одоо тийм хүн байхгүй гэдэгт найдаж байна. Монголчууд бид их итгэмтгий хүмүүс. Сайхан үг хэлсэн хүнд бүгд хууртдаг. Арваннэгдүгээр сарын 7, 8-ны жагсаал хийхээсээ өмнө би Б.Баярмагнай генералыг маш их бишрэн шүтэж байсан. Генерал хүн ард түмний тэмцэлд нэгдэж байгаа нь сайхан санагдсан. Гэтэл жагсаалын үеэр түүнд итгэх миний төдийгүй МҮФ-ынхны итгэл хугарсан. Үнэхээр их итгэсэн итгэлийг хугалаад хаячихаар тухайн хүнд улам гомддог шүү дээ. Тийм л зүйл боллоо. Би Б.Баярмагнайд “Энэ юу болж байна вэ. Яагаад ард түмний зоригийг мохоож, тэмцлийнх нь хүчийг сааруулж байгаа юм бэ” гэж хэлсэн. Хэрвээ бид амь насаа алдлаа гэхэд бидний араас босож ирэх иргэдийн итгэлийг үгүй хийж байгаа хэрэг. Бидэнд итгээд, сайхан амьдралын төлөө цугласан олны итгэлийг тэгж баллаж болохгүй. Хэрвээ тэгвэл “Та нар бүгд зальтай хүмүүс. Олонд танигдан, ард түмнй нэрийг барьж байгаад Төрд сонгогдох башир санаатай” гэж хүмүүс шүүмжилнэ шүү дээ. Тэмцсээр байгаад хүчинд автаад ялагдвал өөр хэрэг. Зүв зүгээр үргэлжлэн, амжилтад хүрэх гэж байсан жагсаалыг зогсоосон нь гэмт хэрэг. Урагшгүй удирдлагын улмаас бидний жагсаал амжилтад хүрсэнгүй. Ямар ч тулаанд ялалт байгуулахын тулд эхлээд цэргүүддээ тэмцлээ эхлүүлэх, дайрах тушаал өгөх ёстой. Гэтэл Б.Баярмагнай арваннэгдүгээр сарын 7-нд тийм тушаал өгөөгүй. Маргааш нь жагсаалыг эхлүүлэнгүүтээ хаяад явчихсан, зугтаачихсан. Тэгэхээр энэ бол удирдлагын буруу.

-Б.Баярмагнай генерал ар гэрийн шалтгаанаар МҮФ-ын ажлаас хөндийрч буйгаа мэдэгдсэн. Тэрбээр та бүхний итгэлийг яг яаж хугалсан юм бэ?

-Бидний жагсаал, тэмцэл хурц ширүүн болох нь тодорхой байсан. Бид дотоодын дайснууд, олигархуудтай тэмцэж байгаа шүү дээ. Тиймээс “Монголын үндэсний фронт” гэж нэрлэсэн юм. Фронт гэдэг бол дайсантай тэргүүн шугамд хийж буй тэмцлийг хэлдэг. Тулааны үед тэргүүн шугамнаас нөхдөө орхиод зугтаж буй хүнийг яаж ч зөвтгөх аргагүй. Б.Баярмагнай бол урвагч. Ар гэрийн шалтгаанаар гэдэг шалтаг бол энд ерөөсөө тохирохгүй. Хэрвээ жинхэнэ тулаан болж байсан бол дайны талбараас оргосон генералыг олон таван үггүй гэсгээх ёстой.

-Ойр дотных нь хүний бие муудан, эмнэлэгт хүнд байгаа тул Б.Баярмагнай генерал сахиж байгаа сураг дуулдсан. Энэ бол яалт ч үгүй хүндэтгэж үзэх шалтгаан л даа.

-Чи миний үгийг ойлгосонгүй. Тулалдаан болж байхад тангаргаа мартаад зугтсан шүү дээ, Б.Баярмагнай. Жагсаалд нэгдэхээр ирсэн жирийн нэгэн иргэн ийм шалтгаан хэлвэл хүндэтгэж үзэх нь зүйтэй. Харин бидний хувьд өөр хэрэг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Б.БАЯРМАГНАЙ ХАМГИЙН ТҮРҮҮНД ТАНГАРГААСАА НЯЦЛАА

-Хэрвээ танд тийм зүйл тохиолдсон бол яах байсан бэ?

-Би ямар ч зүйл тохиолдсон үйл хэргээсээ ухрахгүй. Бид тангараг өргөсөн гэдгийг ойлгож байна уу. Тангаргаа зөрчвөл толгойгоо тасдана гэж амласан шүү дээ. Гэтэл Б.Баярмагнай хамгийн түрүүнд тангаргаасаа няцлаа. Тэргүүн нь өөрөө зугтчихаар юу болох вэ, шившигтэй биз дээ. Монголчууд урвагч, худалч хүмүүст хэтэрхий зөөлхөн ханддаг, амархан уучилдаг. Өрөвдөлтэй царай гаргаад жүжиглэхээр нь уучилчихдаг. Тэглээ гээд иргэд л хохироод үлддэг.

-Та бүхэн жагсаалаа арваннэгдүгээр сарын 7-нд товлосон ч Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн арга хэмжээтэй байсан тул хойшлуулсан шүү дээ. Та бүхэнд албан ёсоор мэдэгдсэн үү?

-Ерөөсөө бидэнд мэдэгдээгүй. Ардчилсан нийгэмд иргэд жагсаал цуглаан зохион байгуулах, дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй. Олон нийтийн эмх журмыг хангахын тулд Хотын захиргаанд хандаж болно. Хотын захиргаа бол нийслэлийн гудамж талбай, цэцэг навчийг хамгаалах ажлыг зохицуулах зорилгоор жагсаал хийх зөвшөөрөл олгож байгаа юм. Түүнээс биш ямар ч хотын дарга, цагдаагийн дарга иргэдийн жагсаал хийх үндсэн эрхийг зөрчих ёсгүй.

Хэрвээ ямар нэгэн хүндэтгэх шалтгаан байсан бол гурав хоногийн өмнө бидэнд мэдэгдэх учиртай байсан. Гэтэл тэгээгүй. Арваннэгдүгээр сарын 6-ны орой, ажлын цаг дуусчихсан байхад би энэ тухай “Монгол коммент” нэвтрүүлгийг үзэж байгаад мэдсэн шүү дээ. МҮФ-ын Удирдах зөвлөлийнхөн энэ талаар юу ч мэдээгүй байхад яагаад сэтгүүлч Батбилэг мэдчихсэн, мэдээлж байдаг билээ. Энэ бол ерөөсөө бидний жагсаалыг хүчгүйдүүлэх гэсэн явуулга. Тэгээд 6-нд жагсаал хийхээр ирэхэд Сүхбаатарын талбайг төмрөн хашаагаар хүрээлээд, хамгаалчихсан байсан. Ийм зүйл Монголын түүхэнд болж байгаагүй зүйл. Иргэдийг, монгол түмнийг Сүхбаатарын талбай руу оруулахгүй гэсэн башир арга.

Сүхбаатарын талбайд Төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болох тухай мэдэгдэж байсан. Гэтэл юу ч болоогүй. Яах вэ дээ, Монголын торгон цэргүүд Төрийн дуулал эгшиглүүлэн, хоёр хужаа (хятад хүн)-д ёслоод хүндэтгэл үзүүлнэ лээ. Тийм шившигтэй зүйл болохыг бид харсан. 1919 онд Сюй Шү Жан Монголд ирэхэд Богд хаан түүнд мөргөсөн шиг үйл явдал боллоо.

БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО БОЛ ТӨРИЙН ОРДНООС УИХ-ын ГИШҮҮДИЙГ ХӨӨЖ ГАРГАХ

-Би та бүхний жагсаалын бичлэгийг үзсэн. МҮФ-ынхон “Баруун, зүүн жигүүр болгон хуваагдаад Төрийн ордныг бүсэлье, дайръя” гэж иргэдийг турхирч байна билээ. Хэрвээ Б.Баярмагнай генерал болиулаагүй бол бүр эмх замбараагүй байдал үүсэж, хүний амь эрсдэх ч аюултай байсан юм биш үү. Монголын ард түмэнд тийм зүйл ёстой хэрэггүй. 2008 оны долдугаар сарын 1-нд юу болсон билээ дээ, одоо ч хар сүүдэр нь арилаагүй байна.

-Турхирна гэдэг үгийг бол бид хэрэглэхгүй. Учир нь бид зөвхөн уриалдаг. Төрийн дээр гарч суусан нөхдүүд л турхирдаг. Ард түмэн засгийн эрхийг гартаа авах эрхтэй. Бидний жагсаалын гол зорилго бол УИХ-ыг тараах. Учир нь Төрийн ордонд авилгачид бөөгнөрчихлөө. Ямар ч увиагүй үйлдэл хийж мэдэх этгээдүүд Төр удирдаж байгаа нь гутамшигтай. Ард түмний мөнгө, улсын төсвийг хоосортол нь хувьдаа завшиж байна. Тийм хүмүүсийг үхсэнийх нь ард түмний төлөөлөл гэх вэ дээ. Тийм учраас бид МҮФ-ийн жагсаалын үеэр тэднийг Төрийн ордноос хөөж гаргая гэж уриалах гэж байсан юм. Гэтэл Б.Баярмагнайгаас болоод бүх зүйл санаснаар болсонгүй. Бид Төрийн ордон руу дайран орж, УИХ-ийн гишүүдийг хөөн гаргахаар төлөвлөчихсөн байсан. Б.Баярмагнай үүнийг зөвшөөрч, анх сэдсэн хүн нь шүү дээ. Өөрөө ийм зүйл төлөвлөж, биднийг уриалчихаад дараа нь энхийн цагаан тагтаа болж яаж чадаж байгаа юм бол. Тэргүүн хүн бүх асуудлын хариуцлагыг хүлээх учиртай.

Төрийн ордонд тухалсан нөхдийн амгалан тайван байдлыг хамгаалж буй бууны нохдууд нь биднийг буудахад ч бэлэн байсан. Эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байсан нь үнэн. Гэхдээ өнөөгийн нийгэмд тэгэхээс өөр арга алга. Хэрвээ танай гэрт хулгайч орж ирэн тухлан суугаад, хамаг юмыг чинь дураараа хэрэглэвэл та яах вэ. Мэдээж хамгийн түрүүнд гэр бүлээ, өөрийгөө, гэрээ хамгаална биз дээ. Нармайгаа нээлгээд ч хамаагүй өөрийн бүхнээ буцааж авах эрсдэлтэй алхмыг хийх нь тодорхой. Монголчуудын хувьд хувьсгал хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд өнөөдөр орчихоод байна.

-Төрийн ордон бол Монголын хамгийн хүндтэй газрын нэг. УИХ-ын гишүүдийг Төрийн ордноос хөөж гаргангуут бүх зүйл сайхан болохгүй, юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Бүх зүйл хуулинд захирагдах ёстой.

-Тийм ээ, хүн бүхэн хуулинд захирагдах ёстой. Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, цэцэг навчин дээр гишгэж болохгүй гэсэн хуультай. “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт” Үндсэн хуулинд заасан байдаг. Ард түмэн өөрсдийгөө төрд төлөөлөх эрхмийг сонгох эрхтэй. УИХ-ын гишүүд, Засгийн газрын ордонд байгаа нөхөд тэнгэрээс бууж ирсэн язгууртан ноёд биш, манай гаригийг эзэлсэн хар гаригийн гийчид биш. Тэдэнд засгийн эрхийг зөвхөн ард түмэн л олгосон. Гэхдээ буцаагаад зайлуулах эрх бидэнд байхгүй. Өнөөг хүртэл хугацаанд хариуцлага алдсан, хууль бус зүйл хийсэн, иргэдийн итгэлийг алдсан хэн нэгнийг албан тушаалаас нь огцруулсан тохиолдол байхгүй. Тиймээс бид ард түмний эрхийн төлөө тэмцэж байгаа юм. Бид анх удаа ийм боломжийн төлөө дуугарч байна. Ингэснээр Ардчилалд дутаад байсан зүйлийг нөхөхийн төлөө тэмцэж байгаа хэрэг.

ХУУЛИЙН ДАГУУ ЯВБАЛ ЮУ Ч БҮТЭХГҮЙ, ЗОРИЛГОДОО ХҮРЭХГҮЙ

-Та бүхэн УИХ-ын гишүүдийг Төрийн ордноос хөөж гаргалаа гээд тэдний бүрэн эрхийг түтгэлзүүлэхгүй. Дахиад хэлэхэд бүх зүйл хуулийн дагуу л шийдэгдэх ёстой шүү дээ.

-Тэр хуулийг чинь хэн баталж байгаа билээ. Бидний хөөж гаргах гэж байгаа УИХ-ын гишүүд баталдаг шүү дээ. Тэгэхээр тэд өөрсдийгөө Засгийн эрхээс зайлуулах, албан тушаалаа огцрох зүйл хийхгүй нь тодорхой. Ер нь бол хуулийн дагуу яваад юу ч бүтэхгүй, зорилгодоо хүрэхгүй. Үүнд ер санаа зовох хэрэггүй. Тиймээс л бид тэмцэж, хувьсгал хийх гэж байгаа юм. Хувьсгал бол сайхан амьдралын төлөөх ард түмний чин сэтгэл. Чи хуулиар далайлгаад УИХ-ын гишүүдийг өрөвдөх хэрэггүй. Харин тэднээс болж ядуу амьдарч, гудамжинд гуйлга гуйж яваа эгэл жирийн ард иргэдийг өрөвдөх ёстой. Хэрвээ өөр бодолтой хүмүүс “УИХ-ын гишүүдийг хамгаалъя, авилгачдыг өрөвдье” гээд жагсан, бидэнтэй маргаж, тэмцэж болно. Тэгснээрээ тухайн хүн ч өөрийнхөө үзэл бодлыг хамгаална.

МОНГОЛЧУУД САЙХАН АМЬДРАХ ЦОРЫН ГАНЦ ШИЙДЭЛ БОЛ ТЭМЦЭЛ

-Нийгэм бухимдалтай, монголчуудын амьдрал хүнд байгаа нь үнэн. Хүн бүхэн сайхан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Эх орноо улам хөгжүүлэх боломжтой олон шийдлүүд дундаас Төрийн ордон руу дайрч, УИХ-ыг тараах нь яагаад хамгийн зөв гаргалгаа гэж.

-Олон гаргалгаа байгаа юм шиг чи ярьж байна. Тэгвэл та андуурч байна. Ерөөсөө тийм биш, ганцхан гаргалгаа бий. Цорын ганцхан шийдэл бий. Тэр бол тэмцэл. Монголчууд бид азгүй, хог шаар биш. Тэмцлээс зугтаавал монгол түмэн боол зарц болж хувирна. Төрийн ордонд тухалсан, төрийн нэр барьсан нөхдүүд бол монгол түмний дайсан. Дайснаа даран сөнөөх ёстой биз дээ. Өөр ямар ч зөв гаргалгаа байхгүй. Хэрвээ өөр гаргалгаа бий гэж бодож явдаг бол та өөрийнхөө тэнэг, гэнэн гэдгээ харуулж байгаа хэрэг. Эсвэл олигархуудын бууны нохой гэдгээ баталж байгаагаас өөрцгүй. Тэмцэл хийж байж хүн аз жаргалаа олно. Хэрвээ тэмцлээс татгалзвал гар чинь гавлагдан, хөл чинь дөнгөлөгдөнө.

-Монголд болж, бүтэж байгаа юм зөндөө бий. Эх орноо улам хөгжүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайгаа дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон гаргалгаа бий. Хийж бүтээх эрмүүн хүсэлтэй, ур чадвар, мэдлэгээрээ дэлхийд гайхагдаж яваа залуус олон бий. Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэдхэн хүнээр яагаад нийт монголчуудыг дүгнээд байгаа юм бэ?

-За, уучлаарай тийм биш шүү дээ. Харин ч би яг зөв дүгнэж, харж байна. Учир нь Монголд болж, бүтэхгүй байгаа бүх зүйл төр, засагт суусан мяндгтангуудаас гардаг. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг үг бий. ЖДҮ-ийг дэмжих сан байгуулахаар яадаг билээ. Төрийн томчууд дээгүүрээ хуваагаад идчихдэг биз дээ. Энэ тэгээд гэрэл гэгээтэй зүйл үү.

-Та аливаа зүйлийг хэтэрхий сөрөг, бараан талаас нь хараад байгаа юм биш үү?

-Ийм юм ярих хэрэггүй ээ. Ингэж ухуулж, тэмцлээс татгалзвал бусад хүний аз жаргалд хүрэх хугацааг нь удаашруулна. Хүн бүхэн өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, байр суурьтай. Туйлын үнэн гэж бол ганцхан бий. Харин үнэнийг үгүйсгэсэн худал үг хэд ч байх боломжтой.

-За яах вэ, та бүхний гаргалгаа зөв гэж бодъё. Төрийн ордноос УИХ-ын гишүүдийг хөөж гаргалаа гээд иргэдийн амьдралд яг ямар тодорхой өөрчлөлт гарах юм бэ?

-Иргэд аливаа асуудлыг өөрөөр хардаг болно, өөрсдийгөө өчүүхэн гэж бодохоо болино. Хэрвээ ард түмэн төрийн эрх мэдлийг авбал Ардчилал жинхэнэ утгаараа утгаараа хэрэгжинэ.

УЛС ТӨРД ОРОХ СОНИРХОЛ НАДАД ЕР БАЙХГҮЙ

-Ард түмний нэрийг барин жагсаал хийн, матрын нулимс унагаж байгаад УИХ-д сонгогдсон түшээд зөндөө бий. Тэдэнд улс орны амьдрал, ард түмний эрх ашиг бус бусдад танигдан, нэр хүндээ өсгөх л сонирхол байдаг шүү дээ. Таныг тэдэн шиг биш гэх баталгаа бий юү?

-Бидний тэмцлийн гол ялгаа ерөөсөө л энэ. Авлигач улс төрчдийг ард түмний шүүхээр оруулан, тэдний хөрөнгийг хураах нь бидний зорилго. Үүгээрээ ялгаатай. Өмнө нь жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсийн хэн нь үүнийг итгэлтэй хэлж чадаагүй. Тиймээс ард түмэн бидэнд итгэдэг. Надад улс төрд орох сонирхол ер байхгүй. Монголын үндэсний фронтын үйл хэргийг ялалтад хүргэх л зорилготой. Хэрвээ УИХ-ийн гишүүдийг тараахгүй, авилга авсан ядаж нэг түшээдийг цаазаар авахгүй бол Монгол Ардчилсан улс хэзээ ч болохгүй. Тиймээс би МҮФ-д элсэж, энэ тэмцлийг толгойлж байгаа юм.

-Жагсаалын үеэр та “Хэрвээ намайг Ерөнхийлөгчөөр сонговол” гэж цөөнгүй удаа хэлсэн. Үнэхээр хэрвээ байв уу. Эсвэл танд Төрийн тэргүүн болох амбийц бий юү?

-Амбийцалж, тийм бодол тээж яваадаа тэгж хэлээгүй. Зүгээр л Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ямар байвал зохилтойг л хэлсэн юм. Монголын ирээдүйн Ерөнхийлөгч тусгай шан хангамжинд хамрагдах ёсгүй. Төрийн ордонд хамгаалагчдаар хамгаалуулж нуугдах учиргүй. Ард түмэнд нээлттэй байх ёстой. Монголын ард түмний хэн нь ч хүссэн үедээ Төрийн тэргүүнтэй уулзах ёстой. Хүссэн цагтаа хацрыг нь алгадах ёстой. Одоогоос 2000 жилийн өмнө амьдарч байсан эртний грекийн  нэгэн улс төрчийн гэрт нэг хүн ирч, түүнийг ихэд муулж, шүүмжилжээ. Бүр шөнө болтол шүүмжилж, нүүр рүү нь нулимж. Тэгээд шөнө гэртээ харихаар болоход нь хүүгээрээ хүргүүлсэн гэдэг. Ардчилсан нийгмийн жинхэнэ удирдагч, Төрийн тэргүүн хүн тийм л байх ёстой. Хэрвээ би Ерөнхийлөгч болвол хамгийн анхны шийдвэр маань Төрийн ордныг нураах. Саарал ордон бол муу ёрын байшин, Монголын төрд байх ёсгүй зүйл. Юу ч үгүй болтол нь нураагаад оронд нь таван ханатай гэр барина.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eej
eej
2019-11-13 08:42

medeeg n sonsohod ch tovogtei hecuu ovgon.nambatai bmaar um.ooroo l ger barij amidar hashaandaa

Mongol
Mongol
2019-11-14 11:23
Reply to  eej

Uneheer odoo ene hunees iluu eh oronoo gesen aguu hun alga bid turiin terguund zal aad shuten bisher

Зочин
Зочин
2019-11-13 19:53
Reply to  eej

uzehee baichih l daaa tgen barin medee uzeh hereg bnuu. muu hujaagiin s###s

бид
бид
2019-11-13 18:08
Reply to  eej

Яг үнэн, цагаан солиотой өвгөн. Өөрийн хэмжээг мэдэхгүй байж хүн удирдлаа юу. Тэтгэвэртээ гарсан шиг гарч үз!

Зочин
Зочин
2019-11-13 09:06
Reply to  eej

Үнэхээр монгол улс сэрж хөдлөх цаг нь болсон.Наад жишээ нь Болороод тохиолдож буй гашууд�##� юм .Энэ хүний хэлсэнээр яагаад заав�##� хичнээн хоног гадаа сууж байж үнэн зөвөөр явах ёстой гэж.Мүф дэмжиж байна.

Зочин
Зочин
2019-11-13 10:17
Reply to  Зочин

hodlono. gehdee iim elii garuudtai lav tsug bish

Saraa
Saraa
2019-11-14 16:27
Reply to  Зочин

Ene hun eruul uu.

Irgen
Irgen
2019-11-13 15:10
Reply to  Зочин

Yostoichi! Ene yavch eruul hun bishee!

зочин
зочин
2019-11-14 09:41
Reply to  Irgen

Гантулга гуайг эрүүл хүн биш гэж бодож суугаа та тэгвэл бүх насаараа хамжлага байхгүй юу тэгээд эзэндээ татвар гувчуураа төлөөд өлмөн зэмлэн амьдархгүй юу

Хмад настан
Хмад настан
2019-11-13 21:12
Reply to  Irgen

Энэ Гантулга Өнөрөө гэдэг 2 хүн эрүүл улс мөн үү нэг нь Ерөнхийлэгч нөгөө нь Хатан хаан болно гэд байгаа юм бид зөв хүнээр л ахлуулмаар бга юм да ий улсаас Генер�##� маань холдох нь зөв өө

tj
tj
2019-11-13 10:29

eruul hun munuu

Зочин
Зочин
2019-11-13 10:37

Танайх яг нэг хэвийн олон зургаа бөөн бөөнөөр нь оруулахаа болихгүй юмуу? Зургийн чанартаа биш тоондоо л найдаад байдаг юмуу?

Иргэн
Иргэн
2019-11-13 20:56
Reply to  Зочин

Сонссон хүмүүст 4 жилийн ял өгсөн байж ийм аймшигтай юм яриад, турхираад байгаа хүмүүсийг яагаад яах ч үгүй байгаа юм бол?!

Зочин
Зочин
2019-11-13 11:45

аймшигтай юмаа, ингэж хэтрүүлээд ч яахав дээ

DF
DF
2019-11-13 12:03

eNE BOL YAH argagui setgetsiin uwchtei hun bna

Зочин
Зочин
2019-11-13 12:58

Энэ хүн лав эрүүл биш. Нийгэм урагш хөгжих байт�##� энэ хүн хойш ухраах бодлого баримтлах юм байна л даа.

зочин
зочин
2019-11-14 09:54
Reply to  Зочин

Гантулга зөв хэд хоногийн өмнө Монгол Улсын ХЗДХ- Сайд Ц Нямдорж гуай юу гэж хэлж байлаа тэр олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх �##�баас манай улсыг эрчимтэй саар�##� жагса�##�таас энгийн саар�##� жагса�##�танд орсонд байр хүргэе гээд сайхархаж яриад байсан биз дээ олон улс манайхыг тавласан шинжтэй үгээр илэрхийлж байх жишээний бас болоогүй Хөдөлмөр хамга�##�ахын сайд нь НДШ - �##�дагдлыг нөхөхийн тулд ард иргэдээр төлүүлэх ёстой ухааны юм яриад зогсож байх жишээтэй энэ нь шудрага үнэнд нийцэх үү

Irgen
Irgen
2019-11-13 14:50
Reply to  Зочин

Harin tiimee ene hun shudee zuugaad yarihaar zevuu hurne Odoo hen egnii zahialgaar eliircn yavaa evgen baina Amnaas ni oligtoi ug garahgui neg l a##a hyadna shataana gesen zeneg evgen Ene jagsaald bid ocnihgui bolloo

Иргэн
Иргэн
2019-11-13 13:08

Төрөөс өндөрлөгийг хамга�##�на гсэн за�##�ттай хамга�##�агчгүй явна гэж байхгүй л дэ харьна манай сайд хамга�##�агчгүй энэ тэнд явах юм сайша�##�тай боловч цаанаас нь заасан хамга�##��##�т заав�##� байх ёстой энэ өвгөн солиорч байнаа. Сэтгэцийн эмнэлэгт нь хэвтүүлээч ээ хүмүүсийг турхираад

Irgen
Irgen
2019-11-13 15:11

Yostoichi! Ene yavch eruul hun bishee!

Талархал
Талархал
2019-11-13 15:12

МАШ ЗӨВ ЯРЬЖ, ТАЙЛБАРЛАЖЭЭ. ХУВЬСГАЛ БОЛ ТЭМЦЭЛ МӨН. ИЙМЭЭС ТЭМЦЭХЭЭС ӨӨР АРГА ЗАМ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУДАА ОЙЛГООЧ, СЭРЭЭЧ. АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААР ОЛЖ АВСАН НӨГӨӨ ҮГЭЭ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ АМЬДРАЛЫН БАТАЛГАА ЧИНЬ ХААНА БАЙНА. САР БОЛГОН АВТО ЗАМЫН ОСЛООР 30 - 50 ХҮН , НҮҮРСЭНДЭЭ УГААРТАЖ ОЛОН АРВААРАА, ӨВЧИНДӨӨ ШАНАЛЖ ОЛОН ЗУУГААРАА ИРГЭД МААНЬ ҮХЭЖ ҮРЭГДСЭЭР БАЙНА. СААРАЛ ОРДОНД ЗАЛРАГСАД ӨДӨР БҮР ТАНСАГЛАЖ ИДЭХ ХООЛОО ХҮРТЭЛ ГАДААДААС АВЧРУУЛЖ ЗООГЛОН, ТӨРИЙН МӨНГӨӨР ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АРДЫН БОЛОН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙЛЭЭ. ОДОО МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙНХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ТӨР, ЗАСГАА АРД ИРГЭДИЙН ГАРТ ӨГҮҮЛЭХЭЭР ТЭМЦЭЦГЭЭЕ !!!

Долгор
Долгор
2019-11-15 14:27

Яг зөв
Энэ хүнийг өвчтэй гээд байгаа хүмүүсийг огтхон ч ойлгохгүй байна.

Дагдан
Дагдан
2019-11-13 16:31

Арай гэж утаанаасаа с�##�ах гэж ядаж байхад юув дэ өвгөн чинь будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр

zochin
zochin
2019-11-13 17:22

tani shig durak turiin ordon nuraagdag ym bish shvv.Tur erh bish tanitaigaa l bailgvi dee.

Хэхэ
Хэхэ
2019-11-13 17:56
Reply to  zochin

Яг зөв

Үнэн гэм
Үнэн гэм
2019-11-13 17:55

Энэ өвгөн солиорчихож. Ордноос гишүүдийг хөөж гаргана. Нэг ч гсн хүн цаазлуулна. Муу ёрын байшинг буулгана ээ бурхан минь яаж хэлж чадаж бнаа. Буруу тогтолцоог засахын төлөө явж тэмцэж болноо. Гэвч арай л биш шүү. Учиртайхан бсан нь дээр шүүүү

Zochin
Zochin
2019-11-13 18:40

Turiin ordong nuraagaad ger barina gedeg teneg hereg ene hvn demii baihaa

Зочин
Зочин
2019-11-13 19:39

Яааааанаааа энэ хүн эрүүл биш хүн байна шүүдээ Гантулгаас хол яв бурхан минь солиотой хүнээс юу ч шаарлах эрхгүй шүү монголчуудаа жаахан ухаантай байгаачээ

..,,
..,,
2019-11-13 21:04

neleen medrel muutai hyn shig sanagddag shyy sayhan l 10jiliin suragch baihaasaa angiin darga marga baisan maisan oor yu yunii darga baisan gedl tenegteedl garaad baisan ovgon shizotoi gar

teneguud
teneguud
2019-11-13 22:36

gantulga guai bol tsoo eruuleer setgej bgaa tsoohon humuusiin neg mash ih demjij bna oor garts ugaasaa bhgui mash todorhoi bogood tovchhonoor ene hulgaichuudaas salah zam gants l bii tedniig olnii nuden deer tsaazlah

Б
Б
2019-11-14 00:21

ГАНТУЛГА ГУАЙН ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. МҮФ-ИЙГ ДЭМЖИЦГЭЭЕ

Gui ee mun
Gui ee mun
2019-11-14 09:35

Arai ch dee...alaad ug hyadaad ug geed bgaa um bishuu???? Yamar ch nariin bodoj gargasan tuluvluguu baihgui, hii hooson tseejee deldsen hiirhel.... tegeed iim huniig demjdeg humuus bna gej bodohleer....

78
78
2020-11-03 15:50
Reply to  Gui ee mun

Дахиад сайн унш

Ххх
Ххх
2019-11-14 10:48

Гантулга гуай бол эрүүл ухаанаар бүгдийг харж чаддаг ганц хүн. Та нар "Гантулгын цаг" гэдгийг үздэг биздээ, дандаа үнэн юм ярьдаг,тийм ч учраас өнөөдрийг хүртэл бүгдээрээ л энэ хүнийг шүтэцгээж байсан биз дээ,кккк. Энэ хүн нялуурч дэлүүрээд, нялцганааад байх зангүй хүн учраас л бүх юмаа ил цагаан л хэлж бна.Ахмад хүн амиа бодож болно,гэтэл тэгсэнгүй, энэ улсад үлдэх зөвхөн з�##�уу нийгмийн төлөө л, та нар бид нарын төлөө л амиа,нэр төрөө золиослож бнашдэээ. Сэтгэцийн өвчтэй гэж доромжилж бгаа хүмүүс та нар бол хужаааадаа эзлүүлээд гутлыг нь долоогоод, боолын боол болоод амьдрахгүй юү!!!!

Зочин
Зочин
2019-11-14 12:59
Reply to  Ххх

Гантулгын цаг ирэх болсон. Нэг ч гэсэн авилгачийг цаазлахгүй бол монголд шударга ёс тогтохгүй

Зочин
Зочин
2019-11-14 12:09
Reply to  Ххх

Яг үнэн. Гантулга гуай аргаа барсан ард түмний төлөөлөл. Ард түмний уур бухимд�##� дээд цэгтээ хүрч байгаа шүү дээ. Гэхдээ Гантулга гуай шиг зоригтой хэлэх, тэмцэх хүн �##�га байгаа биз дээ. Өөрсдөө чадахгүй байж зориглож тэмцсэн нэгнээ сэтгэцийн өвчтэй гэх. Тэгээд хужаадаа эзлэгдээд хувхай хоосон боолын боол болж, эртнээс өшт дайсныхаа дарангуйл�##� харгисл�##�д сөхөрч амьдрах уу.

Зочин
Зочин
2019-11-14 12:13

Ардчил�##� гэгч анархизм гарснаас хойш төрд гарсан хүмүүс бүгд ард түмний итгэл сэтгэлээр тоглосон урвагч хулгайч нар байсан байна гэдгийг ард түмэн ойлгомоор юм. Тийм болохоор одоо тэднээс с�##�ах цаг болсон.

Ххх
Ххх
2019-11-14 14:31

Гантулга гуайг эсэргүүцээд элдвээр хэлээд бгаа хүмүүс бол яавч монгол цусгүй, эрлийзжсэн Хятад цустай хүмүүс төдийгүй, Гантулга гуайг муулая гэхээр муулах юм олдохгүй юм чинь сэтгэц энэ тэр л гэж хэлж бгаа юм. Мөн суудлаасаа ховхорчихвий гэж үхтлээ айсан нөгөө эрлийзүүдийн хөлсний бичээчид,үр хүүхдүүд нь иймэрхүү гутаах зүйлсийг бичиж бгаа байх. Хажуугаар нь юу ярьж бгаагаа ч мэддэггүй Өнөрчимэг мэтийн солиот хүмүүс битгий гай болоод бай лдааа!!!. Гантулга гуай ухаан муутай хүн байсан бол гадаадын орон орны хэлээр мэдээг орчуулаад нэг ч сул үггүйгээр ярьж чадах уу? Жаахан эрүүлээр сэтгээд үз дээ. Энэ тоймч өвгөнд жинхэнэ Чингисийн дайчин удмын цус нь буц�##�ж байгаа санагддаг, тэгээд л аргаа барахдаа хатуу ширүүн үг хэрэглэдэг байх. Монгол цустай хүн бүрт л �##�аад хаячихиймсан, шоронд нь хатаачихсиймсан, буудан хороогоод үзхиймсэн гэдэг хилэгнэл орж ирж л байгаа шдээ, ярьцгаадаг л биздээ, ил цагаан хэлж бгаа нь л Гантулга гуай болохоос биш. За ийм л бна. Монгол цустай бол хоорондоо мууд�##�цаж, �##��##�цаад яахав,харин гадны цустай эрлийзжсэн хулгайчуудтайгаа мууд�##�цаж, эх орноо, өөрсдийгөө авран хамга�##�цгааяааааа

Зочин
Зочин
2019-11-14 17:35

Естой лүд юмаа.Өвгөн нэг л биш болчихлоо зүгээр байгаадаа ойрын хүн амьтанд нь хэлүүл яасын манайхаан

13r zuun
13r zuun
2019-11-14 22:54

Erunhiilegch bolbol turiin ordong nuraana henii hurungiig huraah gd bga zunug ve ger barina mori unaj ajil daa ochno Javhlan negdehgui yum baihdaa iim balai udirdagch gj baihguiee bidend zuv udirdagch heregtei bgaa n unen udirdagch oldohgui bna sain udirdval Ard tumen temtsej chadna

Nyamka
Nyamka
2019-11-14 23:26

Gantulgaguaig esergvvtsej bga nuhduud bol yaawch mongol hvn bish hujaagiin erliid hurliiz ene eh barigch geed bga huhdiin bugsiig duluuj suudag adgiin nowshnuud

trtr
trtr
2019-11-15 10:48

khuvisgaliig zorigtnuud khiij zalikhaichuud zavshdag.gehdee odoo tsag ni bish bna.gantulga hyohirno doo.

irgen
irgen
2019-11-15 11:18

Mach zob demjij baina amjilt

Бүтэнэр нь унш
Бүтэнэр нь унш
2020-11-03 15:41

Өвчтэй гээд байгаа хүмүүс зүгээр гарчигыг нь уншсан бололтой бүтэнээр нь уншаад дүгнэлтээ гарга.

Холбоотой мэдээ

Back to top button