Нийгэм мэдээ

Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ бэртэхээс сэргийлж, сүүний саваар сандал хийж эхэллээ

Баянгол дүүргийн 30-р цэцэрлэгийн багш нар сурагчдынхаа аюулгүй байдалд зориулан сүүний сав ашиглан сандал, буйдан зэргийг хийжээ.

Тодруулбал, хатуу модон, хуванцар сандлаас болж хүүхдүүд гэмтэх тохиолдол их байдагтай холбогдуулан бага бүлгийн багш сүүний саваар сандал, буйдан хийх санаачилгыг гаргажээ. Ийнхүү сурагчдынхаа гэр бүлээс сүүний сав цуглуулж, зөөлөн урт, том, жижиг гээд олон төрлийн сандал хийжээ. Ингэснээр хүүхдүүд хурц, ирмэгтэй үзүүртэй тавилгуудаас болж өөрийгөө гэмтээнэ гэх аюул багасаж байгаа аж.

Цэцэрлэгийн багш нар хамтдаа нийлж, анги танхимаа ийнхүү зөөлөн булан, буйдантай болгож эхэлсэн бөгөөд цаашдаа энэхүү ажлаа үргэлжлүүлэх юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button