Нийгэм мэдээ
Хуурамчаар дагагч нэмэх нь 27,500-367,000 төгрөгийн ханштай

Цахим орчин дахь нөлөөлөгч буюу инфлүүнсерүүд өөрсдийн дагагч болон хандалтаа худалдаж авдаг эсэх дээр олон нийт маргаад байна. Тэгвэл хандалт болон дагагчийг хэрхэн нэмж болох талаар судаллаа.
- Олон гишүүнтэй хаалттай группт бэлэг өгөх зар байршуулж, дагагчаа нэмэх.
- Цахим орчинд дагагч болон реакшн нэмдэг хувь хүмүүс болон жижиг байгууллагууд байдаг аж.
Олон гишүүнтэй хаалттай группыг судлаад үзэхэд бэлэгтэй зар байршуулдаг байна. Группт дагагч нэмэх зар байршуулахын тулд нэг өдрийн зургаан мянган төгрөг төлнө. Тав хоног зар байршуулвал зургаа дахь өдөр нь үнэгүй байх боломжтой гэх мэт нэмэлт урамшуулалтай.
Харин хуурамч дагагч нэмдэг хувь хүн болон байгууллагыг судлаад үзэхэд тодорхой үнийн тариф тогтоосон байна.
- 1000 дагагч-27,500
- 3000 дагагч-77,500
- 5000 дагагч-127,500
- 10000 дагагч-197,500
- 20000 дагагч-367,500 гэх мэт ханштай байдаг байна.
Энэ мэт аргууд түгээмэл байдаг бөгөөд дан ганц инстаграм фэйсбүүк гэлтгүй юүтүүб сувгийн хандалтыг нэмэх боломжтой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичиж үхмэрүүд.