Гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх оноос 2.2 хувиар буурчээ
Гадаад худалдааны нөхцөлийн индексийг Үндэсний статистикийн хорооноос 2023 оны арвандугаар сарын буюу хамгийн сүүлийн байдлаар танилцууллаа.
Уг индексээр өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар гадаад худалдааны нөхцөл буурсан гэж гарчээ. Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2023 оны арванхоёрдугаар сард 146.1 болж, өмнөх оны мөн үеэс 2.2 хувь, өмнөх сараас 5.7 хувиар буурсан гэдгийг онцоллоо.
Түүнчлэн, Экспортын үнийн индекс 2023 оны арванхоёрдугаарсард 174.1 хувь болж, экспортын үнэ өмнөхоны мөн үеэс5.2 хувь, өмнөх сараас 3.7 хувиартус тус буурсан байна. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурахад чулуун нүүрсний үнэ 27.9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Импортын үнийн индекс 2023 оны арванхоёрдугаар сард 119.2 хувь болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар буурсан бол өмнөх сараас 2.1 хувиар өссөн байна.
Импортын үнийн индекс өмнөх сараас 2.1 хувиар өсөхөд машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүтээгдэхүүний бүлгийн үнэ 8.7 хувиар өссөннь голлон нөлөөлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.