Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэж, байршилд нь дахин төлөвлөлт хийнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, "Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ундармаа нартай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх боломжтой.

Мөн арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломж бүрдэнэ. Ийнхүү хотын хүн амын хэт төвлөрөл, дэд бүтэц, байгаль орчны бохирдол зэрэг олон асуудлыг шийдэхээр тус санамж бичгийг байгуулав.
Монгол Улсад ирж буй нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүдийн боомтоор дамжин Улаанбаатар хотод ирдэг. Эдгээр ачаа нь тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж, 11 терминал, 362 салбар төмөр замуудаар дамжин есөн дүүрэг, 21 аймаг руу түгээгддэг байна. Тээвэр логистикийн үйлчилгээг хотын захад төвлөрүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах боломжтойгоос гадна ачаа тээврийн зардал буурч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд арьс ширний үйлдвэрүүд байдаг юм уу ж�##�гын нэг л нэхий, үхэр, адууны арьс хэвтэх юм байнашдээ
Зөв яг хэрэгтэй ажлууд эхлэх нь дээ. Гэхдээ орон сууц барих юм чинь олон 10жил м�##�ын сэг зэмээр хөрс нь бохирлогдсон тэр газруудыг ариутгах арга хэмжээ авах байлгүй дээ. Анх Korona ХУД-т энэ арьс ширний газраас гарч байсан даа.
Чөлөөлсөн газарт нь цэцэрлэг сургууль ногоон байгууламж хийх хэрэгтэй
Химийн хорт бодисоор бохирлогдсон байгаа