Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

“SpaceX” компанийн Starship онгоц гурав дахь туршилтынхаа эцэст дэлбэрчээ

Илон Маскийн “SpaceX” компани сар болон түүнээс цааш сансрын нисгэгчдийг тээвэрлэх зорилготой Starship хөлгийг хөгжүүлж буй. Тус сансрын хөлөг эхний хоёр туршилтдаа нислэгээ амжилттай гүйцэтгэлгүй дэлбэрсэн байдаг.

Тэгвэл гуравдахь туршилт пүрэв гарагт /2024.03.14/ болж урьд өмнө нь байгаагүй урт замыг туулж, онгоц нислэгийнхээ эцэст шатжээ. Туршилтын шууд дамжуулалтаар “SpaceX” компанийн тайлбарлагчид онгоц дэлхийн агаар мандалд дуунаас хурдтай эргэн нэвтрэх үед холбоо тасарсан гэсэн юм.

Starship туршилтын нислэгийнхээ хүрээнд АНУ-ын Техас мужийн өмнөд хэсгээс хөөрч, Энэтхэгийн далайд унах ёстой байжээ. НАСА-ын тэргүүн Билл Нелсон Х буюу хуучин Twitter дээр “SpaceX” компанийг амжилттай туршилтын нислэгээ гүйцэтгэсэнд баяр хүргэсэн байна.

Зургийн эх сурвалж: Forbes

Өчигдөр хийсэн нислэг нь өмнөх хоёр туршилттай харьцуулахад маш амжилттай явагдсан. Учир нь тэдгээр туршилтууд нислэг эхлээд хэдхэн минутын дотор дэлбэрч байсан юм.

Иймд “SpaceX” энэ удаагийн туршилтад ч гэсэн хөлөг эрт дэлбэрч магадгүй гэдгийг нислэг эхлэхээс өмнө мэдэгджээ. Тэгвэл пүрэв гарагт болсон туршилт нь тойрог замд ачааны бүхээгийг онгойлгох, хаах мөн түлшийг нэг танкнаас нөгөө танк руу шилжүүлэхийг анхны удаа амжилттай үйлдсэн байна

Маск ирээдүйд Starship хөлгийг тус компанийн хамгийн амжилттай Falcon 9 онгоцыг орлох технологи болно гэж хардаг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-15 15:16

ТЭГЭЭД ХААШАА ЮМ ОЙЛГОМЖТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ ЕРӨӨСӨӨ Л ДЭЛБЭРЭХ ЁСТОЙ ЮМ УУ? ХҮМҮҮСТЭЙГЭЭ ДЭЛБЭРЭХ НЬ ЗӨВ ГЭЖ ОЙЛГОЛОО ТЭНЭГ ЮМАА

zochin
zochin
2024-03-20 23:19

haha

Холбоотой мэдээ

Back to top button