НИЙГЭМ

Хөтлөгч Д.Одзаяаг “Нийслэлийн тэргүүний залуу” тэмдгээр шагнажээ

МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчдийн халааг үргэлжүүлж явсан, царайлаг, авьяаслаг хөтлөгч Д.Одзаяаг “Нийслэлийн тэргүүний залуу” тэмдгээр шагнажээ.

Энэ тухай тэрбээр цахим хуудсандаа “Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудыг дэмжих газраас тодорхойлсон юм аа гээд өнөөдөр дуудаад “Нийслэлийн шилдэг залуу” гэсэн тэмдэгээр шагнууллаа, Одзаяа нь.

Дарга нь өрөөндөө хүлээн авч уулзахдаа “Гурван жилийн өмнө манай байгууллагаас Мэргэжил сонголтод нөлөөлөх аян явуулах гээд төсөв ч үгүй, ажлаа дөнгөж эхлүүлж байхад сэтгэл гарган дэмжиж, оролцож байсанд маш их баярлаж явдаг. Аяны маань зорилго, цар хүрээг тэлэхэд том тус болсон шүү. Одоо бол хүүхэд залуучуудын мэргэжил сонголт, шийдвэрт нөлөөлсөн, жил бүр явагддаг том аян болсоон гэж хэлсэн нь үнэхээр сайхан санагдлаа.

Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Маш их урам авлаа. Чадах бүх зүйлээрээ залуучууддаа туслаж, дэмжин, үлгэрлэхийг хичээх болно оо. Баярлалаа” гэжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ их улс төржсөн хэрүүл дунд болоо доо. Аль аль д нь амжилт хүсье

1
1

Yanuud hurtel avdiin bn kk

Холбоотой мэдээ

Back to top button