НИЙГЭМ

Нэг гэр бүлийн долоон хүн нас барсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Гурван жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр, Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, нэг айлын долоон  хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, “Приус” маркийн машинтай явж байсан тэднийг “Ланд крузер” маркийн машин шахсаны улмаас замын хажуу руу унаж осолдсон. Улмаар машин нь шатан, дотор нь явсан нэг гэр бүлийн долоон иргэн амиа алдсан юм.

Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сунжирч явсаар шүүх хурал өнөөдөр /2019.11.21/ Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Гэвч эцэслэн шийдэгдсэнгүй. Долоон хүний амь насыг хохироосон ослын хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button