Нийгмийн

“Осака-2019”: Өнөөдөр Монголын зургаан жүдоч барилдана

Жүдо бөхийн “Осака-2019” “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр Японд эхэллээ. 87 орны 280 эрэгтэй, 206 эмэгтэй бөх зодоглох тэмцээнд манай улс 14 тамирчнаа сойж байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр Монголын зургаан бөх зодоглоно.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д залуучуудын олимп, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам, 57 кг-д олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д  “Алдар” спорт хорооны тамирчин 2019 оны улсын аварга, Армийн спортын наадам, Загребийн гран при, Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Ариунболд, “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Екатринбургийн “Их дуулга”-ын аварга Л.Өнөболд, 66  кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга Г.Хэрлэн нар барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button