Нийгмийн

Мишээх нэртэй 13 хүн байна

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-ний өдөр буюу инээдмийн баяр тохиож байна. Энэ өдөр төрсөн хүмүүст үргэлж инээж явахыг бэлгэдэн "Мишээх" хэмээн нэрийдэх тохиол байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсад Мишээх нэртэй 13 хүн бүртгэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ өдрийг дэлхий дахинд хэрхэн тэмдэглэдэг болон хэрхэн тэмдэглэх болсон тухай сонирхуулбал, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нийг "Инээдмийн баяр - Тэнэгүүдийн өдөр (April Fool's Day, День Смеха - День Дурака)" хэмээн нэрлэж найзууд нэгнийгээ шоглон, бяцхан мэхэлж хөгжилддөг уламжлал дэлхий дахинд тогтжээ. Хууран мэхлэлтээ илчлэхдээ Монголд "Дөрөвдүгээр сарын нэгэн" хэмээдэг.

Зарим улсад энэ өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, томоохон байгууллагууд хуурамч мэдээлэл тараагаад маргааш нь илчилдэг тохиолдол бий. Украины Одесса хотод гэхэд энэ өдөр бүх нийтээр амардаг уламжлалтай юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button