Нийгмийн

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дагаж барилдахаар болов

Жүдо бөхийн “Осака-2019” “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр Японд үргэлжилж байна. 87 орны 280 эрэгтэй, 206 эмэгтэй бөх зодоглох тэмцээнд манай улс 14 тамирчнаа сойж байж байгаа юм.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д залуучуудын олимп, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам, 57 кг-д олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д  “Алдар” спорт хорооны тамирчин 2019 оны улсын аварга, Армийн спортын наадам, Загребийн гран при, Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Ариунболд, “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Екатринбургийн “Их дуулга”-ын аварга Л.Өнөболд, 66  кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга Г.Хэрлэн нар барилдана.

Өнөөдөр барилдсан бөхчүүдээс Д.Сумъяа, М.Уранцэцэг хоёроос бусад нь тэмцээнээ дуусгалаа.

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Момо Тамаокид дийлдэв. Ингэснээр дагах тойрогт Польшийн бөх Арлета Подолактай барилдана.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Японы бөх Нацүми Цүнадад ялагдсан. Улмаар дагах тойрогт эзэн орны бөх Вакани Когатай барилдана. Түүнийг ялвал хүрэл медалийн төлөө Испани, ОХУ-ын бөхчүүдийн аль ялсантай өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-24 01:28

Purchase Viagra [url=http://cialibuy.com]Cialis[/url] Levitra Elado Cialis Cialis Comprar En Andorra

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 07:36

Keflex Uti Treatment http://viacialisns.com/#45 - canadian pharmacy cialis 20mg Where Can I Get Zithromax Over The Counter Buy Cialis Cialis In Der Apotheke Kaufen

Холбоотой мэдээ

Back to top button