Өрөөсөн гаргүй настан сэг зэм цэвэрлэлцээд ирэхэд гэр нь шатаж, айлд амьдарч байна

60 настай Ч.Төмөрчөдөр өрөөсөн гараа өвчний улмаас алдсан ч, сүүлийн арваад жил Эмээлт орчимд хөдөлмөрлөж амьдарчээ. Тэр бойны сэвс хаягдал цэвэрлэж, хажуугаар нь хорооныхоо олон нийтийн ажилд өөрийн санаачилгаар идэвхтэй оролцож ирсэн байна.
Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хорооны хэмжээнд үхсэн малын сэг зэм цуглуулах ажил хийхэд Ч.Төмөрчөдөр оролцоод орой ирэхэд нь таван ханатай гэр нь юу ч үгүй шатаж цэвэрлэгээнд өмссөж явсан хувцастайгаа л үлдсэн аж. Түүний эхнэр, таван настай зээ охин нь ч хүнд байдалд ороод байна.
Ч.Төмөрчөдөр “ Би уг нь малчин байсан хүн. Эрүүл мэндийн шалтгаанаар хот бараадсан. Өрөөсөн гараа тайруулаад удаж байна. Гаргүй гээд зүгээр суудаггүй. Бойны баас цэвэрлээд хэдэн төгрөг олчихдог. Хорооноос нийтийг хамарсан цэвэрлэгээнд байнга ордог. Энэ удаа үхсэн малын сэг зэм цэвэрлэж яваад иртэл гэр минь үнсэг товрог болчихсон байсан. Хувцас, бичиг баримт, авсан жаахан мах маань хүртэл юу ч үгүй шатчихсан. Одоо эхнэр, таван настай зээ охинтойгоо хажуу айлдаа амьдарч байна” гэлээ.
Галын шалтгааныг цахилгаанаас үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Ч.Төмөрчөдөр өмнө жилүүдэд хорооны нутаг дэвсгэр дэх хог цэвэрлэгээнд дандаа сайн дураараа оролцдог байсан бол энэ хаврын тухайд зуд турханы нөхцөл байдалтай холбогдуулж багахан урамшууллаар ажиллаж эхэлж байжээ.
Мэдээлэл нийтлэгдсэнээс хойш уншигчид Ч.Төмөрчөдөрт туслахыг хүссэн учир данс, холбогдох утасны дугаарыг нийтэллээ.
Данс: Төрийн банк 103700865492
Хүлээн авагч: Ч.Төмөрчөдөр
Утас: Ч.Төмөрчөдөр 80600166
Б.ХАШ-ИЛД














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Малчин биш бол хэн ч тоохгүй, нам нь хог гэнэ
Хороо дүүрэг орох оронтой болгоосой сайхан сэтгэлт түмэн нь тус дэм болох байх тогны хувьд хороо дүүргийн онцгой ажилаа хийгээсэй манай орон нутгын онцгой тог цахилгааныхан хамтдаа явж шалгадаг ажилаа хийдэг,мэддэг хүмүүсдээ баярлаж бахархаж явдаг