Б.Болороо: Бүх сайд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд төсөв тавьдаг болно

Өнөөдрийн /2024.05.15/ Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцжээ.
Энэ талаар ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо "Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 12 бүлэг, 45 зүйлтэй. Шинэчилсэн найруулга 11 бүлэг, 44 зүйлтэй. Энэ хуулиас хүртээмжтэй холбоотой зохицуулалт тэр чигээрээ хасагдаж байна. Учир нь манай яаманд саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулагдаж байгаа.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр анх удаа санхүүгийн зардлын ангилал гаргаж, сайд бүр энэ асуудалд анхаарахад чиглэсэн. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр л зөвхөн ХНХ-ын яамны асуудал шиг, аль эсвэл зөвхөн халамжийн асуудал шиг яригддаг байлаа.
Шинэчилсэн найруулгаар бүх сайд нар өөрсдийнхөө багцад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах чиглэлд тодорхой төсөв тавьдаг болъё гэдэг томьёололтой болох гэж байна. Хуулийн төсөлд шинээр дөрвөн зүйл нэмэгдэж байгаа. Хуулийн төслөө төр болон төрийн бус байгууллагуудад 20 гаруй удаа хэлэлцүүлсэн. 450 гаруй санал ирснийг тусгаж ажилласан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд хомс байдаг тул барилга байгууламж ашиглалтад орсноор энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх асуудал тусгагдсан.
Дараа нь, УИХ-ын чиг үүргийг шинээр нэмж тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг жил бүр УИХ-аар оруулж, сайд нар гишүүдэд танилцуулдаг тогтолцоотой болно.
Мөн ТББ-уудад тавигдах шаардлагуудыг багтаасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тусгай эрхтэй хүн ерөөсөө биш юм аа. Бусад хүмүүс ямар эрхтэй байдаг вэ, яг л адилхан. Тиймээс хөгжлийн бэрхшээлийн асуудлыг бүх салбарт ярих ёстой гэж үзэж, төрийн зарим чиг үүргийн ТББ-уудаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлууд эрчимтэй явагдсан.
Дараагийнх нь нийгмийн баталгааны асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа үйлчилгээний алба хаагчдын нийгмийн баталгааны асуудал. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүдэд ажиллаж байгаа хүмүүс тогтворгүй байгаа. Нийгмийн хангамжийн асуудал орхигдсонтой холбоотой.
Энэ хуульд өөрчлөгдөөгүй зүйл, заалт ховор. Хамгийн гол нь ерөнхий байсан заалтуудыг илүү нарийвчлан тодруулж өгсөн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлуулж болно. Ямар улсад хүнээ агентлаг удирдуулаад бна. Бүхэл бүтэн агентлагийн төрийн �##�бан хаагчдыг доромжилж улсаа