Гадаад мэдээДЭЛХИЙ

Владимир Путин, Ши Жиньпин хоёр зэвсэгт хүчний харилцаагаа бэхжүүлэхээ зарлалаа

Владимир Путин, Ши Жиньпин хоёр зэвсэгт хүчний харилцаагаа бэхжүүлэхээ зарлалаа

ОХУ-ын Ерөхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж буй. Энэ нь түүний ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоноос хойш анхны гадаадад хийж буй айлчлал юм.

Путин Ши Жиньпинтэй уулзаж хэлэлцсэнийхээ дараа хоёр улсын түншлэлийн шинэ эрин эхлүүлэхээ амлаж, зэвсэгт хүчний харилцаагаа бэхжүүлэхийг зарласан байна.

Тэд хамтын пүрэв гарагт /2024.05.16/ Тайвань, Украины асуудлаас авхуулаад Хойд Солонгос, зэвсгийн бус цөмийн технологи, санхүүгийн тал дээр хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.

Хоёр удирдагч хамтарсан мэдэгдэл хийхдээ хоёр улсын хамтын ажиллагаа нь бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдлыг сайжруулсан гэжээ. Мөн тэд АНУ-ыг шүүмжилсэн байна.

Тэдний хамтарсан мэдэгдэлд “АНУ нь Хүйтэн дайны үеийн үзэл баримтлалаа хадгалсаар байгаа бөгөөд, хэсэг бүлгийн аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлаас дээгүүр тавьж талцаж сөргөлдөх логикт хөтлөгдөж байгаа нь бүс нутгийн бүх улс орны аюулгүй байдалд заналхийлж байна. АНУ энэ зан үйлдлээ зогсоох хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button