НИЙГЭМ

Төр нь тэрбум, тэрбумыг зарж жуулчид авч ирдэг ч иргэд нь зодоод буцаадаг Монгол Улс

Канадаас Португал хүртэл дугуйтай аялал хийж явсан гадаад жуулчин өнгөрсөн сард манай улсад буудалласан. Энэ үедээ монгол хүмүүст зодуулж, бэртэл авсан тухайгаа цахим хуудастаа нийтэлсэн юм. Тэрбээр эмчилгээ хийлгэснийхээ дараа нутаг буцаад буй.

Энэ бол 2024 онд манай улсад болсон 58 кэйсийн ердөө нэг нь. Өөрөөр хэлбэл энэ онд манай улсын иргэд гадаадын жуулчдыг хохироосон 58 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Манай улс аялал жуулчлалын салбараа өөд татахаар хоёр жилийн өмнөөс бодлогын түвшинд ажиллаж буй. Энэ хүрээнд гадаадын алдартай жүжигчид, сошиалд олон дагагч, үзэгчтэй нөлөөлөгчдийг урилгаар авч ирж эх орноо сурталчлуулдаг болсон. Үүний үр дүнд хилийн чандаас Монгол Улсыг зорих аялагч, жуулчдын тоо нэмэгдэж энэ хэрээр төсөвт цугларч буй орлого, эдийн засгийн үр өгөөжид эерэг нөлөө үзүүлсээр байна.

Энэ жилийн тухайд 13 тэрбумыг төсөвлөж, гаднын жуулчдыг хүлээн авахаар бэлтгэж байна. Гэсэн ч дээр дурдсан 58 тохиолдол бүр манай улсыг чиглэх жуулчдын зарим урсгалыг хаахад нөлөө үзүүлдэг. Хохирсон жуулчид гомдлоо зөвхөн цагдаад өгөөд зогсохгүй өөрийн цахим хуудастаа бичиж, улсынаа хэвлэл мэдээллийн байгууллагад ханддаг. Үүний үр дүнд 100 жуулчин ирэхээр төлөвлөж байсан гэж тооцвол хамгийн багадаа 50 хувь нь аяллаа цуцалдаг байх жишээтэй.

Тиймээс гадаадын аль ч улсын жуулчин манай улсад ирэхд иргэд хувийн ашиг сонирхлоор хандахгүй, тэднийг хохироох биш тусалдаг, дэмждэг байх соёл дутагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-17 17:03

хамгийн аюултай , амь насанд аюултай аял�##� сонирхогчид монголд ирдэг байх хэрэгтэй

Иргэн
Иргэн
2024-05-17 18:05

Тэр зодсон новшид �##�ахыг завдсан хэргээр нь 10 жил өг

Гал
Гал
2024-05-17 18:45

Энэ хүн нь хүнд зодуулсан гэж цагдаагын байгуулгад мэдэгдээгүй гэсэн,битгий үүргэвч үүрсэн доншуучидад бүү итгэ,муу л�##�ар доншууч Монголд маань
айл хэсэж гэдсээ борлуулж бгаад л явсан бх

Холбоотой мэдээ

Back to top button