Сошиал трэнд

Л.Наранбаатар: З.Энхболд “Би муур биш” гэж намайг шалгуулж байгаа юм байна

1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоог санаачлагч, эдийн засагч Л.Наранбаатарыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд цагдаад өгчээ. Энэ удаа тэрбээр “Би муур биш” гэх шалтгаанаар цагдаад хандсанаар зөрчлийн хэрэг нээж, Л.Наранбаатарыг байцаасан гэв.

Энэ тухай Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа “З.Энхболдын гомдлоор зөрчлийн цагдаад байцаалт, мэдүүлгээ өглөө. Би муур биш гэж намайг шалгуулж байгаа юм байна” гэжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн есдүгээр сард мөн З.Энхболд нь Л.Наранбаатарыг цагдаад өгч байсан удаатай. Учир нь Л.Наранбаатар нь Зандаанхүүгийн Хишигтогтох суудаг “New century plaza” оффист байршдаг Старто компани байршдаг, Старто нь нүүрс баяжуулах үйлдвэртэй, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хажууд байрладаг. Тус компани Эрдэнэс таван толгой компаниас одоо нүүрс авч байгаа гэх мэт баримтуудыг дэлгэж, асуулга хүргүүлсэн байдаг.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-01 21:35

Муур биш бэлтрэг шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button