УЛС ТӨР

Д.Сумъяабазарын амлалт: Иргэд маргаашаас эхэлж хөнгөн галт тэргээр зорчих байв

Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 онд хөнгөн галт тэрэгний LRT төслийг санаачилж, энэ хавар буюу маргааш ашиглалтад оруулна гэсэн ч замхарсан.

Эргэн санабал, 2022 оны улсын төсвийн тодотголоос хамгийн анхаарал татсан сэдэв нь Улаанбаатар хотод барьж, байгуулах хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл байв. Тус төслийн зээлийн санхүүжилтэд Засгийн газраар баталгаа гаргуулахаар Сангийн яам оруулж ирсэн юм.

Харин УИХ-ын гишүүдийн байр суурь хуваагдсан. Улаанбаатар хотын тойргоос сонгогдсон гишүүд төслийг дэмжсэн бол Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд эсэргүүцсэн байдаг. Улмаар МАН-ын бүлгийн хуралдаанаар тус төслийг судлах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг 14 хоногийн турш ажиллаж, LRT төслийг дэмжин үргэлжлүүлэх эсэхэд нэгдсэн шийдвэр гаргахаар болсон. Тус ажлын хэсэгт,

  • Д.Тогтохсүрэн
  • Э.Бат-Амгалан
  • Х.Булгантуяа
  • С.Бямбацогт
  • Б.Жавхлан
  • Х.Нямбаатар
  • Ж.Сүхбаатар
  • Ч.Хүрэлбаатар
  • Н.Энхболд нар багтсан.

Харин энэ төслийн гол тоглогч хотын дарга асан Д.Сумъяабазар. Тэрбээр сонгуулийн өмнө буюу энэ хавар хөнгөн галт тэргийг ашиглалтад оруулна гэж зүтгэсэн ч амжилт ололгүй замхарсан.

Товчоор тайлбарлавал, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм. Одоогоор энэ хооронд зорчигч нийтийн тээврээр 120 цаг явж байгаа бол үүнийг 40 минут болгож, гурав дахин хугацаа хэмнэх тооцоо гаргаад байсан. Энэ хооронд нийт 15 буудал.

Уг ажлыг 2022 оны тавдугаар сарын дундуур эхэлж, 2024.05.30-наас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэхээр тооцсон. Нэг ёсондоо энэ сонгуулиас өмнө хотын нэг захаас хөнгөн галт тэрэг хөдөлж, Сансарын тойрог хүртэл давхина гэх амлалтыг Д.Сумъяабазар өгч байлаа. Энэ амлалт биелэхгүй бол МАН нийслэлд ялалт байгуулахад асар бэрх болно гэгдэж байв.

Тодруулбал, нэг км тутмыг 51 сая ам.доллароор барина гэгдсэн. Энэ хүрээнд урд хөршийнхөн барилгын бүтцийн ажил болоод ажиллах хүчний ихэнх хувийг дотоодоос авна. Ингэхдээ санхүүжилтээ 40/40/20 хувиар гурав хувааж олгохоор яригдсан. Хэдий ТЭЗҮ 926 сая ам.долларын өртөгтэй гарсан ч гааль, НӨАТ-ыг чөлөөлж, газрын нөхөн төлбөрийг газар олголт зэргээр зохицуулж, 790 сая ам.доллар хүртэл бууруулна хэмээн нийтэд танилцуулсан.

Гэсэн ч энэ ажил замхарч одоогийн түвшинд зөвхөн мэдээ, пост, ирээдүйг зөгнөсөн улс төрчдийн яриа төдий зүйл л болж үлдсэн байна. Хэрэв түүний хэлснээр энэ төсөл бүтсэн бол нийслэлийн иргэд маргаашаас эхлэн хөнгөн галт тэргээр зорчиж эхлэх байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-29 11:06

Ганцаараа г�##�т тэргэнд суугаад явчихсан юм бишү

Холбоотой мэдээ

Back to top button