Нийгэм мэдээ

Хамба З.Санждоржийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

Гадаадын нэг, монголын гурван иргэнийг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Тагнуулын байгууллагаас тустай ажиллагаа явуулж саатуулсан.

Энэ дунд Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, "Их хүрээ" хийдийн хамба З.Санждорж байсан бөгөөд түүнийг

  • Харилцаа холбоо тогтоосон
  • Тодорхой үечлэлтэй мэдээлэл хийдэг
  • Гадны төлөөний этгээдтэй уулздаг

гэх сэжиг бүхий кейсүүдээр хуулийн байгууллагын хараанд аль хэдийн өртсөн байсан тухай мэдээлж байв.

З.Санждоржийг баривчлах үеэр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаа эрхэлдэг хоёр монгол хүн, БНХАУ-ын нэг иргэнийг мөн барьсан. Улмаар тэднийг хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдаг.

Нийслэлийн прокурорын газраас /2024.05.27/ эдгээр иргэдээс хоёрыг н буюу "Их хүрээ" хийдийн хамба З.Санждорж, бизнес эрхлэгч н.Бямбажав нарыг үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүхээс тухайн хоёр иргэнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ.

Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1 зүйл ангиар шалгаж байгаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" .

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ӨӨ ЯАСАН ЯДАРГААТАЙ ЮМ БЭ? ХУЛАНГИЙН ХЭРЭГ ХАМ ЮМ БИШ ҮҮ? ОДОО ТЭГЭЭД ЛАМТАН ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ ГАТНУУЛ ХИЙХЭЭР БУСАД НЬ ЯАХ БОЛЖ БАЙГААН ЭНЭ ХАРВААС ХУЖАА ЦАРАЙЛСАН ЛАЛАРЫН ЛАМТАН БАЙНАШТ ЭНЭ БИД ХОЁРЫН ЛАМ ГЭЖ ҮХСЭН АЦ НЬ БАЙДЫН БАС Л БАНДИ ЭМЭЛДЭГ НЭГ МУУ ДӨВЧИН БИЗ БҮХ НАСААР НЬ ЧААЛГАЧИХАА ЛАЛАРЫГ

зочин
зочин

Эх орноо худаллсан бүгд гэмтэй.Ийм сайхан орон хэзээ ч эдэнд олдохгүй.

Энхээ
Энхээ

Шалгаж бно.Гэхдээ эндүүрэл байгаасай.Сахил хүртсэн лам хүн эх орон ард түмнээсээ урвахн юул бол?!Түүний гэгээрэл ,түүний бясаогал тийм зүйл хийж бодол сэдэл өгөхгүйл дэ.Энэ бол трм эндүүрэл.
Харин уул уурхайг чөлөөтэй ухаж,орон нутгаа сэглүүлж бгаа дарга нартай сайн шалгаж өгөх хэрэгтэй бндаа.

Зочин
Зочин

Дээр нь нэмээд бяцхан ламхай нарыг хүчинддэг, нуун дарагдуулсан, заналхийлсэн гм хэргүүдийг ил болгох хэрэгтэй

Хангай
Хангай

Итгэхгүй байнаа.хэлмэгдүүлэлт болох вий дээ хөөрхий.

Зочин
Зочин

Nvvrschidee ingeed hiigeech .hamsaatan bolood chadahgyi.hulan ene 2 iig hudlaa medeelleer horij bn.sulla

Зочин
Зочин

Энэ хулангийн хэрэгтэй адилгүй ээ, үл бүтэх лам байгааншдээ

Лхагва
Лхагва

Юун удаан юм. Хурдан шийдэхгүй бол наад хөгшин чинь шоронгийн ая даах уу. Үхчихвэл яана.

Алтай
Алтай

Итгэдэггүй ш дэ цаг хугацаа харуулна дө

Hulgaich
Hulgaich

76 hulgaich eh ornoosoo uravsan urvagchid bgaa

Зочин
Зочин

анх л гандангаасаа бурхэн хулгайлж гараагаа эхэлсэн гэлэг. шашны нэриыг их ч гутаасан да

Зочин
Зочин

Маш зөв ! Одоо энэний хамсаатан жижиг чапакуудыг бас барьж асууж тодруулах хэрэгтэй! Жишээ нь : МУИС - ийн шашин судлалын тэнхимийн багш ухаантай Дэмбэрэл гэгчийг !

Зочин
Зочин

yoo bzda dahiad lam nariin helmegduulelt bolohviidee

Зочин
Зочин

Зальтай төрхтэй, Хамгийн том шалгуур бол мөнгө.....Тэнгэр газрын сорил шүү дээ !!!!

Zochn
Zochn

Hujaa nartai daanch ih sujired bsn umaa ene lam

Зочин
Зочин

"Хулангийн хэрэг" бол жинхэнэ эх орончдыг намнах гитдуудын явуулга байсан. Энэ хэрэг тэр "Хулангийн хэрэг" гэгчтэй их адилхан сонсогдож байна.

Холбоотой мэдээ

Back to top button