Ц.Тэмүүлэнгийн нэрлэсэн хүмүүсийг саатуулсан ч суллажээ

ЦЕГ-аас зургадугаар сарын 5-6-нд шилжих шөнө хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг байж болзошгүй гурван бүлэг этгээдийг саатуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ хүрээнд нийт 20 орчим хүн саатуулснаас ихэнхийг нь өдгөө сулласан байна.
Мөн эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэнгийн нэрлэсэн хүмүүсийг баривчилсан гэсэн нь анхаарал иатаад байв.
АНУ-д амьдардаг Ц.Тэмүүлэн нь сүүлийн өдрүүдэд Фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулалт хийж, хар тамхи худалддаг гэх этгээдүүдийн нэрийг дурдаж байгаа.
Үүнд нь Хангал, Баби, Батка, Зүчи гэх мэт нэрс дурдагдсан.
Түүний ил нэрлэсэн бүх хүнийг энэ хүрээнд саатуулсан гэх мэдээллийг эх сурвалж өгч буй.
Тэгвэл нэрсийн дагуу саатуулаад, суллачихжээ.
Өдгөө гурван хүн саатуулагдсан хэвээр байгаа аж. Гурван бүлэг этгээд саатуулсан нь яг ямар хэрэг бүртгэлийн хэрэг, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох нь одоо ч тодорхой болоогүй байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хулгайч нарын үр удам хар тамхинд живцгээнэ.
Хар мөртэй орж ирсэн хөрөнгө чинь үр удамычин хордуулж дээ дээдс минь ккк өөрсдийчинь хийсэн балгийг үр удам чинь үүрдэг хорвоогийн хууль бнаа одоо яая гэхүү баяжаад 150 наслахгүйгээс хойш кккк
Анхаасаа л тэгэх нь ойлгомжтой байсан!!! Тэр хүмүүст харин ч урам өгч гаргсан сурагтай байна билээ!!! Одоо Монгол улс хар тамхинд ялагдах нь ойлгомжтой болсон Монголчууд минь!!! Төр мөхөж бн цаана чинь!!! Сонгуулийн мөнгийг гаднаас санхүүжлэж бн!!! Хар тамхи мөнгө сонгуульд орж ирэж бн!!! Бүх бузар булхай сонгууль болж бн
Нэг аксиомыг хэлье. Баян айлын хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг гэдэг дүгнэлт өрөөсгөл. "Харин люмпэнгүүдийн хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн ч тэдэнд хууль үйлчилдэггүй."
Хуулиа маш чанга болгооч
hangal ged l###r n hen be shn seweeech
Нэг мэдрэл хүний үгээр дураараа баривчилжл байдаг.
ЭНЭ ХАР ТАМХИЧИН ТЭМҮҮЛЭНГ ХУЛГАЙЧ ЭЭЖ БУРМААТАЙ НЬ ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧЭЭ БУРМАА ГЭЖ ҮХСЭН ХАТСАНЫ ЧИНЬ САЙД ИЙМ ХҮНЭЭР САЙДАА ХИЙЛГЭЖ БАЙХ ГЭЖ СҮҮ ДОЛООСОН ГӨЛӨГ ШИГ ХАР ТАМХИЧИН ХҮҮГЭЭСЭЭ АЙГААД ҮХЛЭЭ ЮУ
Шагначихаагүй нь их юм даа.
Заавал тэр энэ гэх шаардлага байнуу хүний аюулгүй байдлыг яаж хангаж байгаан