УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Шүүхийн шийдвэр СЕХ-нд ирээгүй тул Н.Номтойбаярт нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахгүй"

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үндэслэл нь хууль зөрчсөн гэж үзээд Н.Номтойбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэр дэвшигчээр бүртгэх үүргийг СЕХ-д өгсөн билээ.

Шүүхийн шийдвэр албажсаны дараа СЕХ давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй үлдсэн. СЕХ хэрэв давж заалдах шатны шүүхэд хандвал Улсын дээд шүүх Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, эсэх эцсийн шийдвэрийг гаргах нөхцөл байдал үүсээд байв.

Гэвч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр албажиж СЕХ-нд ирээгүй байгаа аж. Иймд СЕХ давж заалдах шатны шүүхэд хандаагүй байна.

Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас тодруулахад, "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тогтоол албажиж ирээгүй байна. Тиймээс Өнөөдөр Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах боломжгүй" хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хангах нөхцөл байдал үүсээгүй гэх агуулгаар тайлбарлаж буй юм.

Гэвч өнөөдөр /2024.06.10/ нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор "Үндэсний Эвсэл”-ийн 11:00 цагт “Corporate Convention”-д сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийхээр товлон зарлаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 10, 2024 11:50

Монголын төрийг гишгэсэн цагаандаа гарсан сонгуулийн хороо боль боль, нүгэл нүдээрээ гарна шүү

Зочин
Зочин
6 сар 10, 2024 16:33
Reply to  Иргэн

Цагаандаа гарсан гэмт хэрэгтэн Номтойбаярын нэр дэвших эрхийг Цахиагийн Элбэгдоржийн шүүх олгож байгаа юм байна. Гэмт бүлэглэлийн төлөөний этгээд биш монголын ард түмний эрх ашгийг хамга�##�ах эрдэм мэплэг, эх оронч сэтгэл цэвэр ёс суртахуунтай хүн их хур�##�д сонгогдох ёсьтой шүү.

Зочин
Зочин
6 сар 10, 2024 11:51

МАХН болон одоогийн МАН Сонгуулийн ерөнхий хорооны даргаар дандаа өөрийн дуулгавартай бие даасан шийдвэр гаргах "толгойгүй" юмнуудыг томилдог туршлагатай!!! 1992 оноос хойшх (Лувсанжаваас бусад) бүх дарга нар нь тийм хүүхэлдэйнүүд байсан!!!

Зочин
Зочин
6 сар 10, 2024 15:53

БИДНИЙ ЭРХЭМ ДОТНО НӨХӨР ЖУРМЫН АНД АУГАА ИХ БЭЭЗНЭСМЭЭН ГАЛЗУУ БАРЫН СОЁОНД МОЛООНК ЦООЛОН СОРОГЧ ИСГЭРЭХ СУМ ДЭЛБЭРЭХ БӨМБӨГӨНД Ч ҮЛ ДАЛЬДЧИХ ЮУНААС ҮЛ АЙН БЭРХШЭЭЛ БҮХНИЙГ БОР ЗҮРХ БООДОЛТОЙ МӨНГӨӨРӨӨ СӨРӨГЧ ИХ НАЯДЫГ ҮЛ ТООГЧ ДОЛЛАРААР СУУДАЛ ЗАСАН САНДАЙЛЖ ХЭЭРИЙН ЦАЙ УУГЧ НОМТЫН БУЯНТАЙ БАЯРЫН ЖАВХААТАЙ АНДЫГ МИНЬ СОНГУУЛЬДУУЛААЧ НОМТОЙБАЯРАА НИСДЭГ ТЭРЭГ ХӨЛӨГЛӨӨД НЭГ ИХ НАЯД ДОЛЛАР СААРАЛ ОРДОН ДЭЭР ЦАЦЧИХАА ТЭГЭЭД Л ЧАМД ШУУД ЭРХИЙГ ЧИНЬ ӨГНӨӨ ЭНЭ БАТАЛГААТАЙ

Зочин
Зочин
6 сар 10, 2024 22:11

Omhii hulgaich

Зочин
Зочин
6 сар 11, 2024 04:59

Асууд�##� МАН-д бишээ, барууны дарамт шах�##�таар "хөрөнгөтөн"-орон болсонд , нэгэнт "тоглоомын"-дүрэм иймээс хойш �##�ь бага "гай"-г Сонгох ёстой , ямарч байсан ан-гээчийг болохгүй , ан-гээч нь money-гэхээр нүдээ ухаж өгөх юу ч биш бүр Эх Орноо Худ�##�дахад Бэлэн гаруудын цуглара

Холбоотой мэдээ

Back to top button