УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албаа УИХ-ын гишүүний суудлаар "солилоо"

"Шарк" тодотголтой Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн суудлаа солилоо.

Тэрбээр, өөрийн цахим хуудаснаа "Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ. Хэрвээ УИХ-д сонгогдвол эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнес эрхлэх татвар, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хичээн ажиллах болно" хэмээжээ.

Уг нь дөрөвхөн хоногийн өмнө "Эрх баригч намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" хэмээн нүүр хуудастаа бичиж байв.

Гэвч урваж шарвасаар нэр дэвших эрх нь өчигдөр баталгаажиж, өнөөдөр албан тушаалаа өгөх шийдвэрээ гаргаж байна.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч гэдэг хувийн хэвшил болоод хувиараа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж учиртай хүн. 2023.09.20-нд сонгогдож байв. Харамсалтай нь ийм үүрэг хүлээгээд жил ч хүрэлгүй буцлаа.

Сонгуулийн бужигнаан давхцсан энэ өдрүүдэд хувийн хэвшлийн эрх ашгийг хяхах боох үйл явдлууд ар араасаа гарсаар байгаа билээ. Ийм үед МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн суудлаа хаяад эрх баригчидтай нэг завинд суугаад яваад өгсөн үйл явдал болж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 11, 2024 15:47

ХҮНИЙ ЭРЭЭН ДОТОРОО ГЭЖ ЭНЭ СЭЖИГИЙН ЦУСТ НАМД ЭЛСЭЖ ОРХООС ИЛҮҮ НҮГЭЛ ГЭЖ ҮГҮЙ

Зочин
Зочин
6 сар 11, 2024 15:53

Арайч дээ

Зочин
Зочин
6 сар 11, 2024 16:48

Жаахан эвгүй юу?

Зочин
Зочин
6 сар 11, 2024 17:33

ene ugaassaa iim l hulgaich shd

Зочин
Зочин
6 сар 11, 2024 19:46

Энэ худ�##�ч з�##�уу

Зочин
Зочин
6 сар 11, 2024 19:54

Хаха

Зочинfdg
Зочинfdg
6 сар 11, 2024 20:52

ene nudnii bulai ugaasaa l iim holbirson mun bish blsn l###r

Зочин
Зочин
6 сар 11, 2024 21:03

Ямар барьцгүй нөхөр вэ

Зочин
Зочин
6 сар 11, 2024 21:10

Ээ бүү үзэгд! Арван хар нүглийн замаар орлоо доо!

Хувийн хэвшил
Хувийн хэвшил
6 сар 11, 2024 22:19

Ингээд явчих байсан юм бол яаж гэж танхимын дарга болсон юм бэ????!!!!

Зочин
Зочин
6 сар 11, 2024 23:23

Олонд та�##�агдах гэж попроод л байв�##� явах зам богино доо. Одоо хүмүүс хэрсүүжсэн. Боломжийг ашиглаад өөрт байдаг мэдлэг, чадвар байдаг л юм бол сэтгэл гаргаж түмэндээ зориулаарай.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 00:39

МCS-с гарах үeд нь л ийм зорилготой нь тодорхой байсан. Нэр �##�дарт дуртай байдаг л поп

Зочин
Зочин
6 сар 12, 2024 00:51

Энэ анхнаасаа худ гар бсан бна

Холбоотой мэдээ

Back to top button