Нийгэм мэдээ

Хар тамхины асуудлаар баривчилсан 20 хүнээс хоёрыг нь саатуулж, бусдыг нь шалгаад явуулжээ

Хар тамхитай тэмцэх газраас 2024 оны зургаадугаар сарын 5-6-нд шилжих шөнө хар, тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, хадгалдаг, гадаад улсаас дамжуулан оруулж ирж худалдаалдаг байж болзошгүй гурван бүлэг бүхий 20 гаруй хүнийг баривчилсан талаар мэдээлсэн.

Улмаар тэдний дунд олны танил хүний хүүхэд, залуу артистууд мөн Дархан-Уул аймгаас эрүүл мэндийн байгууллагын ажилтан зэрэг хүмүүс байсан тухай мэдээлэл гарсан.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр бүлэг этгээдээс хоёр хүнийг л саатуулж, бусдыг нь шалгаад сулласан байна. Хоригдож буй хоёр хүний тухайд нэг нь эмчийн заалт, гурван тамга бүхий бичгээр олгодог эм тариаг худалдаалсан, нөгөө нь нүүрс тээврийн жолооч нарын хэрэглэдэг "муми" гэх бодистой холбоотой асуудлаар шалгагдаж байгаа аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 12, 2024 19:06

Хятад Орос АНУ гээд олон улсад муу мэдрэл бусдыг дагах сэтгэлээ зарим хүнийг манруулах их байх юм.энэ өөрийгөө устгах хүнийг гэмтээх.их мөнгө унаа авах бодолтой янз бүрийн Нам гишүүний хүүхдүүд байдаг.Гишүүний хүүхдүүд архичин байдаг.энэ
жил Хятад шүтдэг жил учир эрлийж шүтдэг тул хөөх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button