Хезболла бүлэг Израилтай дайтвал Кипр рүү цохилт өгнө гэж сүрдүүллээ

Газын зурвас дайн эхэлснээс хойш Ливан дахь Хезболла бүлэг Израилтай гал солилцож байгаа. Сүүлийн үед Хезболла, Израилын хооронд үүссэн мөргөлдөөн дайн болох эрсдэл нэмэгдээд байгааг шинжээчид анхааруулах болсон.
Тэгвэл Хезболла бүлгийн удирдагч Израил, Ливаны хооронд дайн дэгдвэл Кипр арлыг онилно гэж лхагва гарагт /2024.06.19/ сүрдүүлсэн байна.
Тус бүлгийн удирдагч Хассан Насралла хэлэхдээ дайн гарсан тохиолдолд Кипр улс нисэх онгоцны буудал болон цэргийн баазуудаа Израилын хүчинд хэрэглүүлбэл Киприйг дайнд оролцуулна гэжээ.
Насралла ингэж мэдэгдэл хийхээс хэдхэн өдрийн өмнө Израил Хезболлатай бүрэн хэмжээний дайн үүсгэх эрсдэл маш ойрхон байгаа гэж анхааруулсан юм.
Кипр бол Газар дундын тэнгист оршдог Ливанаас 200 км хол байрлалтай Европын холбооны гишүүн улс. Гэхдээ Кипр НАТО-гийн гишүү биш бөгөөд НАТО-гийн энх тайвны төлөөх түншлэлийн хөтөлбөрт оролцдоггүй цор ганц Европын холбооны гишүүн.
Мөн сонирхолтой нь лхагва гарагт гаргасан мэдэгдэл нь Хезболлагийн удирдагч Насралла анхны удаа Киприйг сүрдүүлж заналхийлсэн тохиолдол юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.