Сошиал трэнд

“Нарны Үр Сад” киноны хосууд салжээ

Өмнөд Солонгосын хамгийн үлгэр жишээ гэр бүл гэгдэж байсан Сун Жүн Ги болон Сун Хэгёо нар шүүхэд салах өргөдлөө өгчээ.

Азийн орнуудыг байлдан дагуулсан “Нарны Үр Сад” киноны гол дүрд тоглосон тэд 2017 онд сүр дуулиантай хуримын ёслол хийсэн билээ. Тэдний хурим зөвхөн БНСУ төдийгүй дэлхийн олон сая хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм. Тийм ч учраас Dior-оос зөвхөн Сун Жүн Ги, Сун Хэгёо нарт зориулсан хослол болон даашинз урлаж өгч байжээ.

Харин өнөөдөр /2019.06.27/ Сун Жүн Ги жүжигчин эхнэрээсээ салж буйгаа мэдэгдлээ.

Сун Жүн Ги: “Юуны өмнө намайг дэмждэг хүмүүст ийм таагүй мэдээ дуулгаж байгаад уучлаарай. Би Сун Хэгёогоос салахаар шийдсэн. Салах өргөдөл шийдэгдэх хүртэл бие биенээ буруутгаж маргалдалгүй эв зүйгээр сална хэмээн найдаж байна. Гэр бүлийн асуудлаа ил болгох нь тохиромжгүй учир та бүхэн энэ шийдвэрийг маань ойлгож хүлээж авна хэмээн найдаж байна. Мөн би цаашид илүү сайн жүжигчин болохын тулд чадах бүхнээ хийх болноо” гэжээ.

Харин Сун Хэгёогийн агентлагаас “Хосууд урт удаан хугацааны маргааны эцэст  салахаар шийдсэн. Тэд бие биенийхээ хувийн онцлог, ялгаатай байдлыг даван туулж чадаагүй нь салалтын гол шалтгаан. Жүжигчдийн хувийн амьдралын талаар үүнээс илүүг хэлж чадахгүй учраас ойлгоорой” гэж мэдэгдсэн байна.

“… Жүжигчдийн салалтын тухай ямар нэгэн худал хуурмаг цуурхалд итгэхгүй байхыг хүсье. Ийм таагүй мэдээ дуулгаж байгаад чин сэтгэлээсээ уучлалт гуйя.” хэмээн мөн "Blossom entertainment"-аас мэдэгджээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-11 00:42

Propecia En Falta Receita Medica Nuovo Levitra Orosolubile [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Isotretinoin Acutane Pills No Physicia

Холбоотой мэдээ

Back to top button