Нийгэм мэдээ

ЦЕГ: Сонгуультай холбоотой 543 гомдол мэдээллийг шалгаж байна

СЕХ-ноос санал хураалтын явц, ирцийн талаарх 17.00 цагийн мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн байгууллагаас нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Тодруулбал "Нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараах дуудлага мэдээлэл 259 буюу нийт гэмт хэргийн гомдол мэдээллийн 61,67 хувийг эзэлж байна.

Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах гэх зүйл ангиар нийт 83 хувь буюу гэмт хэргийн гомдол мэдээллийн 19.76 хувийг эзэлж байна.

Зөрчлийн нийт 684 гомдол мэдээллээс Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх мэдээлэл 101 буюу 24.5 хувийг эзэлж байна.

Хууль зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх дуудлага мэдээлэл нийт зөрчлийн гомдол мэдээллийн 100 буюу 23,81 хувийг эзэлж байна.

Цагдаагийн байгууллага эдгээрт холбогдох хуулийн дагуу шалгах арга хэмжээг явуулж байна" гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ:

Б.ХАШ-ИЛД


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button