Сошиал трэнд

Бредли Купер, Леди Гага нар хамт фестивальд дуулахгүй гэв

Хөтлөгч, DJ Эдит Боуман энэ долоо хоногт “A Star Is Born” киноны одууд Бредли Купер, Леди Гага нар хамт Гластонбури фестиваль дээр дуулна хэмээн Их Британийн “Channel 4” телевизийн нэвтрүүлгийн үеэр ярьсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш хурдан тараад байсан билээ.

Эдит Боуманы хэлснээр Бредли Купертэй ярилцаж байх үеэр жүжигчин залуу Гластонбури фестиваль дээр Леди Гагатай хамт дуулах талаар фестивалийн зохион байгуулагч Эмили Эвистэй ярилцаж байгаа тухай тус нэвтрүүлгийн үеэр ярьсан юм. Харин Гластонбури фестивалийн зохион байгуулагч Эмили Эвис “Энэ бүхэн оройтохоос өмнө залруулга хийе, хариулт бол үгүй, энэ бүхэн нь зүгээр нэг цуурхал, хүмүүсийн яриад буй зүйл болохгүй. Гэхдээ та манай фестивалийн Пилтон Палайс театраас A Star Is Born киног үзэж болно.” хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Мөн сонирхуулахад “A Star Is Born” киноны гол дүр Бредли Куперийн тоглолтын тайзан дээр дуулж буй хэсгийн олон үзэгчдийн сэтгэл хөдлөлийг жинхэнэ мэт мэдрүүлэхийн тулд Гластонбури 2017 фестивалийн дундуур зураг авалтыг нь хийж байжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button