Нийгэм мэдээ
"Inside out 2" 19 хоногийн дотор нэг тэрбумын орлого оллоо

Pixar болон Disney кино компанийн хамтын бүтээл “Inside Out” киноны хоёрдугаар анги 19 хоногийн дотор дэлхийн зах зээлээс нэг тэрбум долларын орлого цуглуулж дээд амжилт тогтоолоо.
Шилжилтийн насанд хүрсэн Ралли охины дотор өрнөх зөрчил, цаг хугацааны шилжилт, сонирхолтой адал явдлаар дүүрэн уг кино одоогоор Хойд Америкын зах зээлээс 469.3 сая, олон улсад 545.5 сая долларын ашиг олоод байна.
"Inside Out 2" зургаадугаар сарын 14-нд нээлтээ хийсэн өдрөө 151 сая ам.долларын орлого олж, "Dune 2" киноны амжилтыг эвдсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.