Сошиал трэнд

Муу зуршлаас салгадаг бугуйвч худалдаанд гарчээ

Муу зуршлаас ангижруулах зорилготой нэгэн сонирхолтой бугуйвч Amazon онлайн дэлгүүрт худалдаалагдаж эхэллээ. “Pavlok” нэртэй энэхүү төхөөрөмж нь эрүүл бус хоол идэх, хэтрүүлэн хооллох, тамхи татах, хумсаа мэрэх үед цахилгаанаар цохиж, хүмүүсийг муу зуршлуудаас нь хүчээр салгадаг байна. Тус бугуйвч нь 350 вольтын цахилгаанаар цохих ба хэрэглэгч тусгай хавсралт ашиглан төхөөрөмжөө удирдах юм.

Түүнчлэн бугуйвчид тусгай товчлуур суулгаж өгсөн нь хэрэглэгч ямар нэг болохгүй зүйл хийх бүртээ уг товчлуур дээр дарж өөрийгөө цахилгаанаар цохиж, сахилга батаа дээшлүүлэх гэнэ. Хэрэв өөрийгөө "шийтгэх" сэтгэлийн тэнхээ хүрэхгүй бол найз нөхдөө татан оролцуулна. Тодруулбал,  тэд таныг муу зуршилдаа бууж өгөхийг хүсэх бүрд өөрсдийн ухаалаг утаснаас тус хавсралт ашиглан цахилгаанаар цохиж найзыгаа "ухааруулах" юм. Уг бугуйвчийг 199 ам.доллароор худалдан авах боломжтой аж.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button