УЛС ТӨР

Т.Доржханд төрийн худалдан авалтын бүх тендерийг хариуцна

Зарим байнгын хороодын дарга нарыг сонгосноос УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад байсан билээ. Тэгвэл 18.40 цагт хуралдаан үргэлжилж эхэллээ. 

Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд, хууль санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авлаа. Үүнээс зарим зүйлсийг онцлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өмнө нь дандаа л гоё бүтэц хийдэг байсан. Гэвч үр дүн гараагүй. Сайд нар нь идтэн шидтэн болчихлоо гэж өөрсдийгөө санаад явчихдаг. Үүнээс сэргийлэх ямар арга байна вэ. Бизнесийн төлөөллийн байгууллагатай зөвшилцөж ойлголцдог механизмууд бий юу. Айн Рэнд хэлсэн, зөвшилцөл бол фашизм гэж. Эрх баригчид хоорондоо л зөвшилцвөл фашизм гэж хэлсэн хэрэг. Маргаан таслах гомдлын механизм гэдэг зүйл тусгагдсан уу. Сайн мэдээ гэвэл 2021-2025 онд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө хувийн хэвшлийг хүндэтгэх, зөвшилцөх заалт оруулж ажилласан. Энэ үр дүнд хүрсэн. Одоо хэвээрээ юу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чухал асуудал хөндөгдлөө. Скандинав зэрэг сонгодог парламенттай орнуудад дандаа институцүүд хоорондоо харилцдаг. Байр сууриа нэгтгээд явдаг. Энэ ч агуулгаар МҮХАҮТ, Шинжлэх ухааны академын төлөөллийг урьсан. Бид энэ олон тендер, сонгон шалгаруулалтад реформ хийх ёстой. Иймд ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг өгч байгаа. Төсөв батлагдсаны дараа шаардлагатай төсвийг МҮХАҮТ шийддэг болж ч болно. Төр бол нийтэд үйлчлэх институц. Албан тушаал бол эрх ямба биш юм.

Ингээд харвал ХҮН намд Хөрөнгө оруулалт худалдааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монополын эсрэг газар очино гэсэн үг. Өөрөөр хэлбэл шинэ Засгийн газар гурван Шадар сайдтай байх бөгөөд нэгийг нь ХҮН намд өгч байгаа. Энэ суудалд Т.Доржханд очно. Тэгэхээр төрийн бүх тендер, мөнгөний ажил түүний гар дээр ирж байна гэж ойлгож болно. Харин дээр дурдагдсан Монополын эсрэг газрыг шинээр байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2024-07-09 20:03

Эээ бурхан минь. Гол шун�##�ын микроб Доржхандад бүх тендерийг өгч байгаа юм уу. Ойрын жилүүдэд айхтар баяжих юм бн даа. Энэ Засгийн газрын тэргүүн ухаан саруул уу. Өөр хүн олдохгүй байсан гэжүү

Зочин
Зочин
2024-07-09 21:28
Reply to  Хариу

mash zuw hvnee songoson bn.

Зочин
Зочин
2024-07-09 22:06

Шадар сайд ч яахав сайхан л сууд�##�, гэм нь Доржханд шоронд явах нь дээ.

Зочин
Зочин
2024-07-09 22:06

Чононууд хонь хадг�##�уулав

Холбоотой мэдээ

Back to top button