Бутаны хаан: Монголчуудыг Чингис хааны үр удам гэдгийг бүх зүйлээс нь мэдэрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нарын урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийн хамтаар манай улсад айлчилж байгаа билээ.
Тэрбээр үндэсний сур харвааны асарт зочилж, сур харвалаа.
Энэ тухай сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Монгол Улсад урьсан Ерөнхийлөгчид баярлалаа. Мөн Монголын ард түмэнд маш их баярлалаа гэж хэлье. Өөрийн нутгийн "Таши дэлэг" гэх үгээр баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. Бага наснаасаа нум сумаар харвадаг байсан тул хийдэг зүйлээ л хийсэн мэт санагдлаа. Монгол Улсыг "Найз аа" гэж дуудахдаа баяртай байна. Монголчуудыг Чингис хааны үр удам гэдгийг нь бүх зүйлээс мэдэрч байна. Тиймээс Монгол Улсад маш их хайртай байж, сайн найзаа гэж хүндэтгэн бодох болно" гэлээ.
Шууд дамжуулалт:
Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр
Шууд дамжуулалтыг: Б.Мягмарбаяр
Сэтгүүлч: Ц.Наранцацрал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өндөр боловсролтой хүн байна лээ
Монгол улсын нэр хүнд Бутанд өсөж байна