Нийгэм мэдээ

Бусдыг захиалгаар алуулсан хэрэгт шалгагдаж, оргон зайлсан этгээдийг есөн жилийн дараа Австралиас авчирлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Б”-г энэ оны 07 дугаар сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгууллаа.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2015 онд бусдыг захиалгаар алуулсан гэх гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан бол түүний захиалгаар бусдыг алсан “А” нь 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар тэндээсээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажилласны дүнд уг этгээдийг саатуулан баривчилж, 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авчирснаар үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ял эдэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

иймэрхүү юмнуудын зүс царайг харуулаач ээ.

зочин1
зочин1

яг үнэн зүс царайг нь нийтэд ил болго

Зочин
Зочин

Үйлийн үр хаалга андуурдагүй гэдэг үнэн юмдаа

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Заваан новш вэ шоронд нь хатаа

Зочин
Зочин

Хүнийг алсан аллагыг захиалсан этгээдийг овог нэр үндсэн захиргаа өөрийн зурагтай нь олон нийтэд тодорхой мэдээлж байгаачээ. Хогийн шаарнуудын нэр төр алдар хүнд гэж юу байдгийн. Иймд тодорхой хэлж мэдээлж байгаачээ.

Иргэн
Иргэн

Сүрийг үзүүлсэн 5-ш ажиллагаа сонгуулиар дуусваа хө Монголчууд Вангаагаас дутах юмыг урдчилан мэддэг болжээ ккк!!!

Зочин
Зочин

Sain bn geh haashaa ch ym saihanbiligiig barij chadahgvi bgaa ymuu

Цогягү
Цогягү

Цагаатгах цаг нь болоод авчирч байна

Зочин
Зочин

Нямкагийнхаар бол захиалагчийг нь олоогүй бол гүйцэтгэгчийг буюу баригдсан алуурчныг шийтгэж болохгүй зүгээр тавиад явуулах ёстой биш үү

зочинцог
зочинцог

1 2хүн алуулаа биз нийт улс Монголоор нь хохироосон эмнэлгийн тусламж авч чадахгүй үхсэн сурч боловсрох боломж оо насан туршдаа алдсан хүмүүс байна элбэгдорж сайханбилэг сү батболд нарыг одоо баривчлах авчирах болсон

Холбоотой мэдээ

Back to top button