Нийгэм мэдээ

"Дөргөний эрэг дээрх 24/7" хөтөлбөрийн зохион байгуулалт эхлээгүй байна

Говь-Алтай аймгийнхан залуучуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ зохион байгуулдаг билээ. 2022 онд баруун таван аймгийн хүрээнд "Ганц бие залуучуудын чуулган" зохиож байсан юм. Тэгвэл энэ удаа залуучуудын дунд "Дөргөний эрэг дээрх 24/7" хөтөлбөрийг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

Ийнхүү ирэх сарын 4,5-нд зохион байгуулагдах "Дөргөний эрэг дээрх 24/7" үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Тус хөтөлбөрийн зохион байгуулалтын албанаас "Одоогоор манай аймгийн 10 гаруй сумын 100 жилийн ойн баяр тохиож байна. Тиймээс бид одоогоор баяр наадмууд дээр ажиллаж байна. Ямартай ч баруун таван аймгийн ЗДТГ-т албан тоот хүргүүлсэн. Энэ сарын 27-ноос эхлэн хөтөлбөрийн үйл ажиллагаа болон зохион байгуулалтад анхаарал хандуулна. Мөн сумдын 100 жилд оролцож байгаа уран бүтээлчидтэй холбогдож эхэлсэн бөгөөд Дөргөн нуурын эрэг дээрх 24/7 хөтөлбөртөө оролцуулах төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 19, 2024 15:12

Хээлтүүлэг юм биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button