Эдийн засгийн мэдээ

ҮСХ: Уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их буюу ₮5.7 сая байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооноос өчигдөр /2024.07.19/ мэдээллээ. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны 1 дүгээр улирлын байдлаар 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар нэмэгджээ. 

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2020 оноос 87.1 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 32.4 хувиар нэмэгдсэн байна. Уг мэдээллийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны эхний улирлын байдлаар хамрагдсан 50.2 мянган аж ахуйн нэгжийн 753.4 мянган ажиллагчдын мэдээлэлд тулгуурлаж тооцсон байна. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалинг салбараар нь авч үзвэл: Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу дунджаар 5.7 сая төгрөг. Зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1,4 сая төгрөг байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэмүүл
Тэмүүл
7 сар 20, 2024 09:41

Суд�##�гааны түүвэр нь яаж бүрдэхээрээ ийм өндөр үзүүлэлт гараад байгаан бэ. Амьдр�##�аас тасраад явчих юмаа

Зочин
Зочин
7 сар 20, 2024 11:04

ХАМГИЙН ӨНДӨР ГЭЖ БГА ЦАЛИН НЬ ЯАДАЖ 2000 $ Ч ХҮРЭХГҮЙ . ТЭГЭХЭД ГАДААДААС МОНГОЛД ИРЖ УУЛ УУРХАЙД АЖИЛЛАЖ БГА ГАДНЫХАНЫ ЦАЛИН ХАМГИЙН БАГДАА 5000$

Злзл!
Злзл!
7 сар 20, 2024 16:58
Reply to  Зочин

Гайгүйл авч бгаа юм биш үү!

Зочин
Зочин
7 сар 20, 2024 17:42
Reply to  Злзл!

Харин тийм гайгүй ц�##�ин авдагууд нь ц�##�ингаа голоод наачхийн хахаха

Зочин
Зочин
7 сар 20, 2024 12:09

Зүгээр гудам шүүрдээд авчих ц�##�инг 6 жил гадна сурч, 15 жил слесарь хийн инженер нэр зүүж, �##�тан гурав төгссөн ажилчдад арван жилд заасан пар�##�ель хэрчмийг ойлгуулах гэж үсээ зулгаах хэрэг байгаа юу?

Холбоотой мэдээ

Back to top button