Нийгмийн

Төв шуудангийн урд ном худалдаалдаг байсан “Дээлтэй өвөө” Н.Баасандоржийн байрны асуудал шийдэгджээ

"Дээлтэй ах" гэдгээр бидний танил болсон Н.Баасандорж гуай Төв шуудангийн өмнө үндэсний хувцсаараа гоён ном зарж зогсдогийг хүмүүс андахгүй. Тэрбээр 1989 оноос хойш 30  жилийн турш тасралтгүй ном зарсан. Хэсэг хүмүүс түүнийг хаана, юу хийж байгаа бол гэсэн битүүхэн бодолтой тэр хавиар эргэлддэг болж. Тэгвэл түүний хувьд одоогоор ахмадын ТББ байгуулан өглөөний 06.00-10.00 цаг хүртэл ахмадуудтай дасгал, хөдөлгөөн хийж өдөр, хоногийг үр ашигтай өнгөрүүлж буй. 

Н.Баасандорж ахынх яармагийн 4-р хороонд амьдардаг. Тэрбээр гал голомтоо бадраагаад 30 жил болсон газраа 2020 онд Э.Лхагвасүрэн захиралтай “Андын зам” ХК барилгын компанид газраа барьцаанд тавьж байр авахаар гэрээг байгуулж байжээ. Гэтэл одоог хүртэл байрандаа орж чадахгүй, түрээсийн хашаа байшинд эхнэр, охин хоёртойгоо амьдарч буй. Түүний хувьд үрсдээ үлдээх ганц өв голомтоо асаасан газраа гурван өрөө байр болгох хүсэлтэй байсан хэдий ч аргаа баран цахим хуудсандаа нийтэлсэн билээ. Бид үүнтэй холбоотойгоор Н.Баасандорж ахтай ярилцаж, мэдээлсэн билээ.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Улаанбаатар хотын өмгөөлөгчдийн холбоонд талархаж байгаагаа илэрхийлж "Улаанбаатар хотын өмгөөлөгчдийн холбооны удирдлага , хамт олонд өвгөн надад тулгамдсан асуудлыг нэн дариу арга хэмжээ авч тодорхой шийдвэрт хүргүүл өгсөнд гүнээ талархаж, та бүхний юу санасан есөн хүсэл тань биелэж , үйлс бүхэн тань түмэн олонд дэлгэрч байхын Өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Гүнээ талархан мэхийе" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 21, 2024 22:02

Болждээ.

Цогягү
Цогягү
7 сар 22, 2024 15:22

Олны олон 5 цэн

Зочин
Зочин
7 сар 22, 2024 20:22

Үргэож л гуйлга гуйцгааж байдаг яачихсан хүмүүс вэ

Түмээ
Түмээ
7 сар 23, 2024 11:59
Reply to  Зочин

Гуйлга гуйгаагүй бна м�##�аа .Учрыг нь олж уншаач

Зочин
Зочин
7 сар 22, 2024 21:51

Баян хошуунд дахин төлөвлөлтөөр орох оронгүй болсон айлууд зөндөөө байна

Зочин
Зочин
7 сар 23, 2024 00:27

Бат-Үүын гэр хороололын дахин төлөвлөлтийг зогсоож �##�баар айлуудыг хохироосон Ардын Нам тэр хохиролыг барагдуулах ёстой. Зөв эхлээд явж байсан ажлыг атаархан зогсоосон нам бол Ардын нам

Монгол
Монгол
7 сар 24, 2024 07:33
Reply to  Зочин

Зөв яг үнэн хэллээ тэрийг зогсоогоогүй бол УЛААНБААТАР хот маань УТААНБААТАР болохгүй байх байсан юм

Иргэн
Иргэн
7 сар 23, 2024 09:08
Reply to  Зочин

ИрҮнэн шүү.

Хуцдаг халтар
Хуцдаг халтар
7 сар 23, 2024 11:41

За ашгүйдээ, 30-аад жил ном зараад сууж байдаг, яриа хөөрөөтэй сайхан хүн байртай болсон бол баяр хүргэе! Номын ариун цагаан буян дэлгэрэх болтугай!

Зочин
Зочин
7 сар 23, 2024 16:44

Зөв �##�хам болжээ хүнээ олсон мэдээ байна

Одонцэцэг
Одонцэцэг
7 сар 24, 2024 07:00

80 настай хүмүүс байргүй л байна ш дээ

Зочин
Зочин
7 сар 24, 2024 07:03

Олоны танил хүн хамгийн түрүүнд байранд орох ёстой юу, энэ өвгөн бид 2 юугаараа ялгаатай юм бэ, адилхан шүдгүй юм байна ш дээ, битгий ингэж долигонож байгаач ээ

Зочин
Зочин
7 сар 24, 2024 13:07
Reply to  Зочин

Энэ хүн газараа өгсөн байна ш дээ

Иргэн
Иргэн
7 сар 24, 2024 11:43
Reply to  Зочин

Учрыг нь олж уншаач.

Монгол
Монгол
7 сар 24, 2024 07:31

АШГҮЙДЭЭ НЭГ САНАА ЗОВООСОН ҮЙЛДЭЛ ЦАГАРЛАА БАЯРЛАЛАА ӨМГӨӨЛӨГЧИДДӨӨ

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
7 сар 24, 2024 10:37

..Тийм байлгүй дээ..!

Холбоотой мэдээ

Back to top button