Нийгэм мэдээ

"Хатгалын замыг цэвэрлэж, гүүрийг зассан"

А1101 дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн авто замд нийт 6 гүүр, 87 ус зайлуулах хоолой байдаг. Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 19-20 дахь км-т 2 цэгт, 43-45 дахь км-т 3 цэгт өчигдөр үeр бууж хөвөө, далан болон замын зорчих хэсэг эвдэрсэн. 

Тухайн авто замыг хариуцагч "Хөвсгөл зам" ХХК газар дээр нь шуурхай ажиллаж, зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэсэн байна. 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төвөөс тодруулахад, "Өчигдрийн үeрээр Мөрөн талаас 14 дахь км-т байрлах Хужиртын амны төмөрбетон гүүрний хайс, хашлага усанд угаагдаж унасан юм. Уг гүүрийг өнөөдөр зассан тул тус гүүрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж байна. Бусад гүүрнүүдийн ашиглалт хэвийн" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 22, 2024 08:12

МАНАЙ НЯМБААТАРААС ЗӨВЛӨЛГӨӨ АВААРАЙ ЛАГ ХАГШААСЫГ СӨНӨӨХДӨӨ ТЭР МЭРЭГЖСЭН ХҮН ШҮҮ БОЛОХГҮЙ БОЛ УРЬ НЯМБА МАНЬ ХОЁРЫГ

Холбоотой мэдээ

Back to top button